Эд Дэвис

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Эдвард Адам «Эд» Дэвис (англ. Edward Adam "Ed" Davis; 1989 оны зургаадугаар сарын 5) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин. Тэрээр НБА-гийн «Лос-Анжелес Лейкерс» багт хүчний довтлогчийн байрлалд тоглодог бөгөөд 2010 онд драфтлагдаж Торонто Рэпторс баг түүнийг сонгож байжээ.

Замнал[засварлах | edit source]

Дэвис Өмнөд Каролинагийн их сургуулийн багт хоёр улирал тогложээ.[1] Тодруулбал, 2009 онд 38 тоглолтонд 14 минут тоглохдоо 6,7 оноо, 6,6 самбараас бөмбөг авалтыг дунджилж, багийн хамт NCAA-д түрүүлсэн бол 2010 онд 23 тоглолтонд 27,9 минут тоглохдоо 13,4 оноо, 9,6 бөмбөг авалтыг дунджилсан нь драфтад элсэх боломжийг олгосон байна. Драфтад №13 дахь сонголтоор «Торонто Рэпторс» багт[2] очсон юм. Тус багт 2011 оны дөрөвдүгээр сарын 5-нд Нью-Йорк Никс багийн эсрэг тоглохдоо 22 оноо авсан нь Дэвисийн хувьд оноо авалтын шилдэг үзүүлэлт юм.

2013 оны нэгдүгээр сарын 30-нд «Мемфис Гриззлис» багт элссэн.[3]

2014 оны долдугаар сарын 23-нд «Лос-Анжелес Лейкерстэй» гэрээлсэн.[4]

Лавлах холбоос[засварлах | edit source]

Гадны холбоос[засварлах | edit source]