Демаркус Казинс

Демаркус Казинс (Англи: DeMarcus Cousins, 1990 оны 8 сарын 13-нд Алабама мужийн Мобил хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Сакраменто Кингз багийн төвийн тоглогч юм. 2010 оны драфтаар одоогийн багтаа элссэн.[1][2]

Тоглолтын хэмнэл[засварлах | кодоор засварлах]

Казинсын хувьд хэдий төвийн байрлалд тоглодог ч довтлогчийн байрлалд илүү зохицсон гэмээр байдаг. Учир нь тэсрэлттэй хурдтай, довтолгоонд холбогчидтойгоо хослон тоглохдоо харьцангуй сайн. Кентаккигийн коллежийн багт бүтэн нэг улиралд талбай дээр дунджаар 23.5 минутыг өнгөрүүлэхдээ 15.1 оноо, 9.8 самбараас бөмбөг авалт дунджилж NCAA-гийн хамгийн идэвхитэй тоглогчийн тоонд багтаж байв.[3][4] Нэг ёсондоо оноо авалтаасаа илүү самбарт идэвхитэй тоглодог байсан түүний идэвхи НБА-д тоглох болсоноор өөрчлөгдөж оноо авалтын үзүүлэлт нь харьцангуй өссөн нь байдаг байна. Тухайлбал 2011 онд 14.1, 2012 онд 18.1, 2013 онд 17.1, 2014 онд 22.2 гэсэн онооны дундаж үзүүлэлттэй байжээ. Тэр холын зайн шидэлтийг дунджаар 16 хувьтай гүйцэтгэдэг. Хувийн дээд үзүүлэлт нь 41 оноо, 21 самбараас бөмбөг авалт.

Сакраменто Кингз баг Казинстай 2013 оны есдүгээр сарын 30-нд 62 сая доллараар дөрвөн жилийн гэрээ байгуулсан.[5]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "НБА. На драфте-2010 «Вашингтон» взял Джона Уолла под первым номером, «Нью-Джерси» – Деррика Фэйворса под третьим". Sports.ru. 25 июня 2010. {{cite news}}: Check date values in: |date= (help)
  2. Hughes, Frank (June 2, 2010). "Wall is best player in draft, but Turner is better fit for Wizards". SI.com. Sports Illustrated. Archived from the original on Арван нэгдүгээр сар 5, 2013. Retrieved Гуравдугаар сар 18, 2014. {{cite news}}: Check date values in: |archive-date= (help); Cite has empty unknown parameter: |coauthors= (help) (англ.)
  3. "За Стеной. Часть вторая". Sports.ru. 25 июня 2010. {{cite news}}: Check date values in: |date= (help)
  4. "Рейтинг Холлинджера". ESPN. 25 июня 2010. Archived from the original on 2010-03-18. Retrieved 2014-03-18. {{cite news}}: Check date values in: |date= (help)
  5. DeMarcus Cousins signs extension

Холбоос[засварлах | кодоор засварлах]