Куинси Пондекстер

Куинси Кой Пондекстер (Англи: Quincy Coe Pondexter; 1988 оны гуравдугаар сарын 10-нд Калифорни мужийн Фресно хотод төрсөн) — Америкийнйн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Мемфис Гриззлис» багт тоглодог. Тэрээр бэртэл гэмтэлд өртөмхий нэгэн.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Пондекстер Вашингтоны коллежийн дөрвөн жилд 136 тоглолтонд 13.1 оноо, 5.6 самбар, 1.7 дамжуулалтыг 27.3 минутанд дунджилж Номхон далайн бүсээс шилдэгээр нэрлэгдэж Бүх Америкийн шигшээд багтаж байсан оюутан байв. Улмаар 2010 оны драфтаар №26-гаар «Оклахома-Сити Тандерт» хуваарилагдаж, тухайн өдрөө «Нью-Орлеан Хорнетст» худалдагдаж байв.

2011 оны арванхоёрдугаар сарын 24-нд «Мемфис Гриззлист» Грейвис Васкесын оронд очжээ.[1]

2013 оны аравдугаар сарын 31-нд гэрээгээ дөрвөн жилээр сунгасан юм.[2]

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. "Hornets trade Quincy Pondexter to Grizzlies for Greivis Vasquez". InsideHoops.com. December 24, 2011. Retrieved October 11, 2013.
  2. "Memphis Grizzlies sign Quincy Pondexter to contract extension". InsideHoops.com. October 31, 2013. Retrieved November 1, 2013.

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]