Jump to content

Жордан Кроуфорд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Вашингтон Визардс багт тоглож буй нь.

Жордан Ли Кроуфорд (Англи: Jordan Lee Crawford, 1988 оны аравдугаар сарын 23-нд Мичиган мужийн Детройт хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Голден Стэйт Ворриорс багийн холбон тоглогч юм. Нью Жерси Нетс багт 2010 оны драфтаар хуваарилагдсан ч Атланта Хоокс (2010—2011) багаас НБА-гийн гараагаа эхлүүлжээ. Удаад нь Вашингтон Визардс (2011—2013) багаас Бостон Селтикс багт 2013 онд элссэн. Индиана (20072008), Ксаверий (20092010) зэрэг коллежийн багуудад тоглож байсан Кроуфорд 2011 оны гуравдугаар сарын 30-нд Майами Хийт багийн эсрэг тоглолтонд 39 оноо авсан явдал нь оргил амжилт нь ажээ.

2014 оны нэгдүгээр сарын 15-нд гурван багийн тохиролцооны үндсэн дээр Гөүлдэн Стэйт Ворриорс багт ирсэн.[1]

  • Өндөр — 193 см
  • Жин — 89 кг
  • Өмсгөлийн дугаар — 27
  1. "Warriors Acquire Jordan Crawford & MarShon Brooks From Boston Celtics". NBA.com. Turner Sports Interactive, Inc. January 15, 2014. Татаж авсан: January 15, 2014.