Хассан Уайтсайд
| Хассан Уайтсайд | |||
| Quincy Coe Pondexter | |||
| «Майами Хит» — № 21 | |||
| Төв | |||
| Өндөр: | 213 см | ||
| Жин: | 120 кг | ||
| Иргэншил: | |||
| Мэндэлсэн: | 1989 оны 6 сарын 13 , Хойд Каролина, Гастониа | ||
| Ахлах сургууль: | Паттерсон (Ленор) | ||
| Их сургууль: | Маршал (2009—2010) | ||
| Драфт: | 33, 2010, Сакраменто Кингз | ||
| Тоглогчийн замнал | |||
| |||
| |||
Хассан Ниам Уайтсайд (Англи: Hassan Niam Whiteside; 1989 оны зургадугаар сарын 13-нд Хойд Каролина мужийн Гастониа хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Майами Хит» багт тоглодог. Эцэг Хассон Арбубакр мэргэжлийн хоккейчин байв.
Замнал
[засварлах | кодоор засварлах]Коллежийн төгсөх жилдээ 26.1 минутанд 13.1 оноо, 8.9 самбар, 5.4 хаалт дунджилсан Уайтсайд 2010 оны драфтаар №33-аар шалгарч «Сакраменто Кингзэд» хуваарилагдан долоодугаар сарын 19-нд 3.8 сая доллараар 4 жил гэрээлсэн.[1] Хөгжлийн лиг, Ливан болон Хятадын лигүүдэд 2010—2014 онд тоглосоор арваннэгдүгээр сарын 24-нд «Майами Хит» багтай нэгдсэн.[2] Улмаар 2015 оны нэгдүгээр сарын 25-нд «Чикаго Буллзийн» эсрэг 14 оноо, 13 самбар, багийн түүхэн болон улирлын дээд 12 хаалтаар Уайтсайд анхны трипл-даблаа бүртгүүлсэн юм.[3][4]
Лавлах холбоос
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Kings give Whiteside financial security, opportunity for growth". Эх хувилбараас архивласан: 2012-06-30. Татаж авсан: 2015-01-27.
- ↑ HEAT Signs Hassan Whiteside
- ↑ "Heat's Hassan Whiteside has 12 blocks as part of triple-double. During the post-game interview he stated his aim was to 'increase his 2k rating'". ESPN. Татаж авсан: 25 January 2015.
- ↑ "Hassan Whiteside Records Triple-Double vs. Bulls: Stats, Highlights and Reaction". Bleacher Report. Татаж авсан: 25 January 2015.
Гадны холбоос
[засварлах | кодоор засварлах]- Коллеж
- Хөгжлийн лиг
- Профайл — NBA.com, Basketball-Reference.com