Терренс Жонс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Терренс Жонс (англ. Terrence Jones, 1992 оны нэгдүгээр сарын 9-нд Орегон мужийн Портленд хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны «Хьюстон Рокетс» багт довтлогчоор тоглодог.

Замнал[засварлах | edit source]

Жонс 2011 оны НБА-гийн драфтад багтаагүй[1] ч дараа оны драфтад багтсанаа 2012 оны дөрөвдүгээр сард зарлуулав.[2] Улмаар №18-аар «Хьюстон Рокетст» хуваарилагдаж, шуудхан Д лигийн «Рио Гранде Валлей Вайперст» бэлтгэгджээ.[3]

2013 оны хоёрдугаар сарын 4-нд Д лигийн бүх оддын тоглолтонд сонгогдов.[4] Энэ үед түүнийг «Рокетс» дуудсан билээ.[5]

Жонс 2014 оны нэгдүгээр сарын 18-нд замналынхаа дээд 36 оноо авахын сацуу 11 самбар, 2 хаалтыг 114-104 харьцаагаар «Милуоки Баксыг» ялсан тоглолтонд хийв. Уг амжилтаараа 30 ба түүнээс дээш оноо хамгийн залуудаа авсан «Рокетсийн» домог Хаким Олажьювоны удаад бичигджээ.[6]

Лавлах холбоос[засварлах | edit source]

Гадны холбоос[засварлах | edit source]