Дион Уэйтерс
Харагдац
| Дион Уэйтерс | |
| Dion Waiters | |
Дион Уэйтерс «Майами Хийт» | |
| «Майами Хийт» — № 11 | |
| шидэгч-хамгаалагч | |
| Өндөр: | 191 см |
| Жин: | 98 кг |
| Иргэншил: | |
| Мэндэлсэн: | 1991 оны 12 сарын 1, Пенсильвани, Филадельфи |
| Ахлах сургууль: | Лайф Центр академи |
| Их сургууль: | Сиракуз |
| Драфт: | 4, 2012, Кливленд Кавальерс |
| Тоглогчийн замнал | |
| |
Дион Уэйтерс (Англи: Dion Waiters; 1991 оны арванхоёрдугаар сарын 1, Пенсильвани, Филадельфи) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Майами Хийт» багт тоглодог.
Замнал
[засварлах | кодоор засварлах]Сиракузаас 2012 онд драфтын №4-өөр «Кливленд Кавальерс» багт элссэн. 2012-2013 оны улиралд 6.6 оноо, 1.5 дамжуулалт, 1.6 самбар дунджилсан[1] Уэйтерс 2013 оны нэгдүгээр сарын 14-нд «Сакраменто Кингc» багийн эсрэг хувийн дээд 33 оноогоо авсан.[2] Уэйтерс 2013/2014 онд 70 тоглолтын 24-т гараанд гарахдаа 15.9 оноо, 3.0 дамжуулалт, 2.8 самбар дунджилан замналдаа шилдэг үзүүлэлт гаргав. 2015 оны нэгдүгээр сарын 5-нд «Оклахома-Сити Тандерт» тоглогч солилцоогоор элссэн.[3]
Лавлах холбоос
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Dion Waiters Stats". espn.go.com. Эх хувилбараас архивласан: 2012-10-12. Татаж авсан: 19 June 2012.
- ↑ Notebook: Kings 124, Cavaliers 118
- ↑ "Thunder Acquires Dion Waiters". NBA.com. Turner Sports Interactive, Inc. January 5, 2015. Татаж авсан: January 5, 2015.
Гадны холбоос
[засварлах | кодоор засварлах]- Профайл - НБА (англ.)
- Намтар - Сиракуз (англ.)
- Үзүүлэлт - ESPN (англ.)