Жэйсон Терри

(Жейсон Терри-с чиглүүлэгдэв)

Жэйсон Терри (Англи: Jason Terry, 1977 оны есдүгээр сарын 15-нд Вашингтон мужийн Сиэтл хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны «Хьюстон Рокетс» багийн хамгаалагч юм. Терри Аризонагийн их сургуульд байхдаа NCAA-гийн аварга (1997) болж байсан ба 1999 оны драфтын №10 болж Атланта Хокс (1999—2004), Даллас Маверикс (2004—2012), Бостон Селтикс (2012—2013) болон Брүүклин Нетс (2013-2014) багуудад тоглож байв. Даллас багт байхдаа НБА-гийн аварга (2011) болж байв. 2001 онд Америкийн шигшээ багт дуудагдан тоглож байжээ.

Замнал[засварлах | кодоор засварлах]

2006 онд «Даллас Маверикс», «Майами Хит» багууд НБА-гийн аваргын төлөө долоон тоглолт хийхэд Терри зургаад нь оролцжээ.

Тэрээр 2009 онд 11 удаа гарааны таваар нийтдээ 74 тоглолтонд 19.6 оноо, 3.4 дамжуулалт, 2.4 самбар, 1.3 таслалтыг 33.7 минутанд дунджилан улирлыг зургаа дахь тоглогчийн шагналд хүрчээ.

Терри 2014 оны хоёрдугаар сарын 19-нд Режи Эвансын хамт «Сакраменто Кингз» багт Маркус Торнтоноор солигдон элссэн[1] ч хөлний бэртэлээсээ шалтгаалан 2013/2014 оны улирлыг өнжсөн юм.[2][3] «Сакраментод» данстай байсан түүнийг «Хьюстон Рокетс» 2014 оны есдүгээр сарын 17-нд солилцоогоор элсүүлжээ.[4]

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. "KINGS ACQUIRE JASON TERRY AND REGGIE EVANS". NBA.com. Turner Sports Interactive, Inc. February 19, 2014. Retrieved February 19, 2014.
  2. "Jason Terry Won't Report To Kings, Will Rehab Knee In Preperation For Next Season". RealGM.com. February 22, 2014. Retrieved February 22, 2014.
  3. "Jason Terry out for rest of season for left knee rehab". InsideHoops.com. February 22, 2014. Retrieved February 22, 2014.
  4. "Rockets Acquire Jason Terry and 2nd Round Picks". NBA.com. Turner Sports Interactive, Inc. September 17, 2014. Retrieved September 17, 2014.

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]