Девин Бүүкер

Финикс Санз
Девин Бүүкэр 2014 онд.

Девин "Армани" Бүүкер (Англи: Devin "Armani" Booker; 1996 оны аравдугаар сарын 30-нд төрсөн) Америкийн Үндэсний Сагсан бөмбөгийн Холбоо (NBA)-ны Финикс Санс багт харьяалагддаг мэргэжлийн сагсан бөмбөгчин. 2015 оны NBA-гын драфтын 1р тойргын 13-р сонголоор сонгогсон. 2014 Макдональдсын Бүх Америкийн Тоглолтод оролцсон.[1] Тэрээр нэг жил Кентаккийн Их Сургуульд суралцаж, коллежийн сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож байв.[2][3] Түүний эцэг Мелвин Бүүкер НБА-гийн гурван өөр багт тоглож байсан.[4][5]

Мэргэжлийн тамирчны замнал[засварлах | кодоор засварлах]

2016-17 оны улирал[засварлах | кодоор засварлах]

НБА-гийн зуны лигт тэрээр Нью Орлеанс Пеликанс багийн эсрэг 31 оноо, 9 удаа самбараас бөмбөг авчээ. Үүнээс гадна мөн л Нью Орлеанс Пеликансын эсрэг 11 сарын 4-нд өөрийн замналынхаа дээд үзүүлэлт буюу 38 оноог авснаар баг нь нэмэлт цагт 112:111 харьцаатай хожиж байв. 2 өдрийн дараа Лос Анжелес Лэйкерсийн эсрэг тоглолтод 39 оноо авч, өмнөх амжилтаа ахиулсан. Мөн Девин Бүүкер 19 нас буюу хамгийн залуудаа 1000 оноонд хүрсэн дөрөв дэх "залуу тоглогч" болсон бөгөөд түүний өмнө нь Леброн Жеймс, Коби Брайант, Кевин Дюрант нар бичигддэг юм байна. 11 сарын 21-нд Вашингтон Визардсын эсрэг тоглолтод 30 оноо авсан. Энэ нь түүний замналын 9 дэх 30-аас дээш оноо авсан тохиолдол. Ингэснээр тэр 21 нас хүрэхээс өмнө 9 болон дээш тоглолтод 30+ оноо авсан, түүхэн дэх 7 дахь тоглогч болсон юм. Мөн 2004-05 оны улирлаас хойш замналынхаа эхний 90 тоглолтын дундаас 9-өөс олон тоглолтод 30+ оноо авсан тоглогч Дэвин Бүүкэрийг нэмээд 4 байдаг ба Кайри Ирвинг, Блэйк Гриффин, Стефен Карри нар юм. Мөн тэрээр 2017 оны 3-р сарын 26-ны өдөр Бостон Сэлтикс багийн эсрэг 70 оноо авч, хувийн дээд амжилтаа 39 байснаа шинэчилж тогтоов. Энэ нь НБА-гий түүхэнд 20 настайдаа 70 оноо авсан анхны тохиолдол болсон бөгөөд 70 оноо авсан ердөө 6-хан тоглогчдийн нэг болжээ. Сонирхолтой нь яг жилийн өмнөх 2016 оны 3-р сарын 26"ны өдөр Лос Анжелес Лэйкэрс багийн талбайд Финикс Санс баг зочлон тоглоход Коби Брайант түүнд өөрийн нэрийн пүүзэн дээрээ "Домог болоорой" гэсэн бичигтэй, гарын үсэгтэй пүүзээ бэлэглэж байжээ.

Хувийн амьдрал[засварлах | кодоор засварлах]

Бүүкер нь Вероника Гутьеррес ба Мэлвин Бүүкер нарын хүү бөгөөд эцэг нь 1994 онд Миссурид онооны хамгаалагчаар тоглодог байхдаа оны шилдэг 8 тоглогчийн тоонд багтаж байсан. Вероникагийн төрөлх хот Мичиганы Гранд Рапидст байх, Континентал сагсан бөмбөгийн холбооны Гранд Радидс Хүүпс багт Мэлвин тоглож байх үед тэд танилцжээ. Аав нь олон улсын түвшинд мэргэжлийн сагсан бөмбөгчийн замналаа хөөж байх үед Бүүкерийг ээж нь Мичигандаа өсгөсөн юм. Тэр зуны улиралд байнга аав дээрээ очдог байв. Бүүкерийн сагсан бөмбөгийн IQ өндөр бөгөөд түүнд сагсан бөмбөг тоглох чадварыг аав нь зааж өгсөн байдаг.

Сонирхолтой баримт[засварлах | кодоор засварлах]

Девин Бүүкэр болон түүний эцэг Мэлвин нар хоёул Коби Брайант, Кевин Гарнетт нарын эсрэг НБА-д тоглож байсан.

Финикс Санз

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Moss Point's Devin Booker honored for McDonald's All-American Game selection with special reception
  2. Kentucky Wildcats land Devin Booker
  3. Mississippi guard Booker commits to Kentucky
  4. Meet the Cats: Kentucky's Devin Booker benefits from belief in dad
  5. "Devin Booker set to enter his dad's old stomping grounds at Missouri". Archived from the original on 2015-01-31. Retrieved 2016-11-12.