Деррик Уильямс

Деррик Уильямс (Англи: Derrick Williams, 1991 оны тавдугаар сарын 25-нд Калифорни мужийн Ла Мирада хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Сакраменто Кингз багийн довтлогч юм.

Товч намтар[засварлах | кодоор засварлах]

Аризонагийн их сургуулийн тоглогч Уильямс драфтад оролцох жилдээ 15.7 оноо дунджилж, олон шагналын эзэн болсон тул драфтад аман хүзүүджээ. Миннесота Тимбервулвз багт ирсэн улиралдаа 66 тоглолтонд дунджаар 21.5 минут оролцож, 8.8 оноо, 4.7 дамжуулалт хийсэн амжилтаар багийн анд Рики Рубиогийн хамт НБА-гийн холимог шинэ оддын тоглолтонд оролцож, улмаар Бүх оддын тоглолтын цагирагт довтлох тэмцээнд оролцоод амжжээ.[1]

Уильямс 2012 оны хоёрдугаар сарын 27-нд Лос-Анжелес Клипперс багийг ялсан тоглолтонд холын зайнаас шидсэн 4 шидэлтээ бүгдийг амжилттай болгож, будагтай талбайд 90 хувьтай довтолж, нийт 27 оноо авч хувийн дээд үзүүлэлтээ тогтоов.[2] 2013 оны гуравдугаар сарын 17-нд Нью-Орлеан Пеликанс багтай тоглоход багаа 28 оноогоор тэргүүлж, онооны дээд үзүүлэлтээ ахиулсан байна.[3] 2013 оны арваннэгдүгээр сарын 16-нд Миннесотагаас довтлогч Мба А Мутегийн зөрүүнд Сакраменто Кингз багт шилжжээ.[4]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Sprite Slam Dunk Contest | All-Star 2012. NBA.com (2012-02-16). Retrieved on 2012-07-09.
  2. Minnesota Timberwolves vs. Los Angeles Clippers – Box Score. Scores.espn.go.com (2012-02-28). Retrieved on 2012-07-09.
  3. New Orleans Hornets vs. Minnesota Timberwolves – Box Score. Scores.espn.go.com (2013-03-17). Retrieved on 2013-03-17.
  4. "KINGS ACQUIRE DERRICK WILLIAMS". NBA.com. November 26, 2013. Retrieved November 26, 2013.

Холбоос[засварлах | кодоор засварлах]