Монта Эллис

Милуоки Бакс багт тоглож буй нь.

Монта Эллис (Англи: Monta Ellis, 1985 оны аравдугаар сарын 26-нд Миссисипи мужийн Жэксон хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн Даллас Маверикс багийн хамгаалагчийн байрлалд тоглодог.

2005 онд драфтын №40-өөр Голден Стэйт Уорриорз (2005—2012) багаас гараагаа эхэлжээ. 2008 оны зун багтайгаа 67 сая долларын зургаан жилийн гэрээг байгуулсан ч удалгүй өвдөгний бэртэл авч улирлын ердөө 25 тоглолтонд оролцож тоглолтын хэв маяг суларсан гэхэд болох юм. Дараагийн хоёр улирал тоглолт бүрт дунджаар 24 оноо авсан болон өөрийн хувийн дээд амжилтаа (2012 оны хоёрдугаар сарын 7-нд Оклахома Сити Тандер багт 119–116 харьцаагаар хожигдсон тоглолтонд 48 оноо (29 довтлогооны 18, 6 холын зайн шидэлтийн 3, 10 чөлөөт шидэлтийн 9-ийг тус тус оновчтой болгосон), 7 самбараас бөмбөг авалт, 2 ашигтай дамжуулалт) үзүүлж байв.[1] 2012 оны гуравдугаар сард Милуоки Бакс багт тоглогч солилцоогоор элссэн байдаг. Харин 2013 оны долоодугаар сарын 23-нд гэрээ байгуулан Даллас Маверикс багт тоглох болсон.[2]

Товч мэдээлэл[засварлах | кодоор засварлах]

  • Өндөр — 191 см
  • Жин — 81.6 кг
  • Өмсгөлийн дугаар — 11

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Thunder prevail despite Ellis' 48 points | http://www.cbssports.com". CBS Sports. 2012-02-07. Retrieved 2012-02-08. {{cite web}}: External link in |title= (help)
  2. Monta Ellis Signs with the Mavs

Холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Монта Эллис – Викимедиа зураг, бичлэг, дууны сан