Jump to content

Чарли Вильянуэва

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Чарли Александр Вильянуэва (Англи: Charlie Alexander Villanueva, 1984 оны наймдугаар сарын 24-нд Нью-Йорк мужийн Куинс хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны «Даллас Маверикс» багийн тоглогч юм.

Түүний хоёр дахь иргэншил нь Доминикан.

Вильянуэва Нью-Жерси мужийн Блэрстаун хотын дунд сургуульд Луол Денгийн хамт амжилттай тоглодог байв. Мужийн дунд сургуулийн дунд зохиогддог олон тэмцээнд түрүүлж байжээ. Коннектикутийн их сургуульд суралцаж байдаа хоёр улирал тоглосон.[1]

Вильянуэва 2004 онд NCAA-гийн аваргаар тодорч, улмаар 2005 онд драфтад оролцон Торонто Рэпторс багт очжээ.[2] НБА-гийн эхний хоёр улирал тун сайн тоглолтыг үзүүлсэн Вильянуэва 2006 оны бүх оддын тоглолтын үеэр шинэ оддын халз тулаанд оролцож бэлгэдлийн багт нь нэрлэгдэж байлаа. 2006 оноос хойш Милуоки Бакс багт гурван улирал тоглох хугацаандаа 2008-2009 оны улиралд 16.2 оноо, 6.7 бөмбөг авалт дунджилж дээд үзүүлэлтээ тогтоожээ.[3][4] Улмаар Детройт Пистонс багтай 2009 оны зургаадугаар сард таван жилийн 35 сая долларын гэрээ байгуулсан түүхтэй.[5][6]

2014 оны есдүгээр сарын 23-нд «Даллас Маверикстай» гэрээлсэн.[7]

  1. LJWorld.com / Villanueva snubs draft for UConn
  2. "Raptors trade Charlie Villanueva to Bucks for T.J. Ford and cash". CBC. June 1, 2006. Archived from the original on Гуравдугаар сар 14, 2007. Татаж авсан: Гуравдугаар сар 31, 2014.
  3. http://www.nba.com/playerfile/charlie_villanueva/index.html
  4. http://www.nba.com/playerfile/charlie_villanueva/bio.html
  5. "Pistons begin rebuilding, sign Gordon and Villanueva". Reuters. July 2, 2009.
  6. "Sources: Gordon, Villanueva to Pistons". ESPN. Татаж авсан: 2009-07-02.
  7. "Mavs sign veteran forward Charlie Villanueva". NBA.com. September 23, 2014. Татаж авсан: September 23, 2014.