Девин Харрис

Девин Ламар Ха́ррис (Англи: Devin Lamar Harris, 1983 оны хоёрдугаар сарын 27-нд Висконсин мужийн Милуоки хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Даллас Маверикс багийн тоглогч юм. Харрис 2004 оны драфтаар Вашингтон Уизардс-Даллас Маверикс багт элсчээ.

Товчхон[засварлах | кодоор засварлах]

Харрис спортын гэр бүлд мэндэлжээ. Даллас хотын багт анхны улиралд дунджаар 15.4 минутыг талбай дээр өнгөрүүлсэн байна. Ашиг тоглолтын үзүүлэлт 14.6 байсан бөгөөд арваннэгдүгээр сарын шилдэг залуу тоглогчоор нэрлэгдэж байжээ.

Нью-Жерси Нетс багт байдаа 2008-2009 оны улиралд 21.3 оноо дунджилсан нь Харрис хувьд хамгийн шилдэг үзүүлэлт юм. 2008 оны арваннэгдүгээр сарын 7-нд Детройт Пистонс багтай тоглосон тоглолтонд Аллен Айверсоны эсрэг 38 оноо авсан нь тод тэмдэглэгдэн үлджээ.[1]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Холбоос[засварлах | кодоор засварлах]