Крис Хамфрис
Крис Хамфрис | |
Kris Humphries | |
![]() Хамфрис Нью-Жерси Нетст | |
«Вашингтон Уизардс» | |
Хүчний довтлогч/ Төвийн тоглогч | |
Өндөр: | 206 см |
Жин: | 107 кг |
Иргэншил: | ![]() |
Мэндэлсэн: | 1985 оны 2 сарын 6 , Миннесота, Миннеаполис |
Их сургууль: | Миннесота |
Драфт: | 14, 2004 |
Тоглогчийн замнал | |
|
Крис Натан Хамфрис (англ. Kris Nathan Humphries, 1985 оны хоёрдугаар сарын 6-нд Миннесота мужийн Миннеаполис хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Вашингтон Уизардс багийн хүчний довтлогч юм.
Товчхон[засварлах | кодоор засварлах]
2004 оны драфтын №14-өөр Юта Жазз багт сонгогдож тэндээ хоёр улирал тоглохдоо дунджаар 3.6 оноо, 2.7 самбараас бөмбөг авалтыг гүйцэтгэж байв. 2006 оны зургаадугаар сарын 8-нд Торонто Рэпторс багт Рафаэль Аражогоор солигдон ирсэн байна. Хамфрис үр дүнтэй тоглолтыг үзүүлэн багаа дивизионд тэргүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн юм. Удаад нь Даллас Маверикс (2009–2010), Нью Жерси Нетс (2010–2013) багуудад тоглож байсан ба 2013 оны долоодугаар сарын 12-нд Бостон Селтикс багтай гэрээ байгуулсан юм.[1]
2014 оны долоодугаар сарын 19-нд Вашингтон Уизардс руу 2015 оны II тойргийн сонголтоор солигдов.[2]
Хувийн амьдрал[засварлах | кодоор засварлах]
Хамфрис загвар өмсөгч Ким Кардашянтай 2011 оны наймдугаар сарын 20-нд гэрлэж[3][4] 72 өдрийн дараа дуулиантайгаар салсан байдаг билээ.[5]
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ Nets Acquire NBA Champions Kevin Garnett, Paul Pierce and Jason Terry. NBA.com (July 12, 2013).
- ↑ Celtics Complete Trade with Wizards
- ↑ Garcia, Jennifer. "Kim Kardashian and Kris Humphries Are Married!", August 20, 2011
- ↑ Spletnik - Ким Кардашьян вышла замуж. // spletnik.ru. the original on 2012-03-19-с архивлагдсан. 2011-8-21-д хандсан.
- ↑ Justin Harp. (31 октября 2011). Kim Kardashian files for divorce from Kris Humphries. Digital Spy. the original on 2012-08-27-с архивлагдсан. 2012-03-07-д хандсан.
Холбоос[засварлах | кодоор засварлах]
- Профайл — NBA.com
- Крис Хамфрис НБА болон АБА лигийн үзүүлэлт Basketball-Reference.com сайтаас
- Албан ёсны цахим хуудас
«Вашингтон Уизардс» багийн одоогийн бүрэлдэхүүн | |
---|---|
2 Уолл • 3 Бил • 4 Гортат • 7 Харрингтон • 9 Уэбстер • 13 Серафин • 14 Райс • 17 Темпл • 22 Портер • 24 Миллер • 31 Синглтон • 34 Пирс • 35 Букер • 42 Нене • 90 Гүүден • Блэр • Эли • дасгалжуулагч Рэнди Уиттман |