Жо Жонсон
Жо Маркус Жонсон (Англи: Joe Marcus Johnson, 1981 оны зургаадугаар сарын 29-нд Арканзас мужийн Литл Рок хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Брүүклин Нетс багийн жижиг довтлогч болон довтлогч-хамгаалагчийн байрлалд тоглодог. 2001 оны драфтын №10-аар шалгарч Бостон Селтикс (2001—2002) багт элсэж байсан Жонсон 2002 оны Гурав дахь Рүүки багийн тоглогчоос авахуулаад Бүх оддын тоглолтонд 2007-2012 оны хооронд завсаргүй зургаан удаа оролцсон, 2010 оны Бүх оддын гурав дахь багийн тоглогч гээд шилдэг амжилтуудын эзэн болж байв. Финикс Санс (2002—2005), Атланта Хоокс (2005—2012) багуудад тоглож байгаад Брүүклин Нетс багт 2012 оны долоодугаар сарын 11-нд тоглогч солилцоогоор ирсэн.[1] Жонсон хувийн дээд оноогоо Атлантад байхдаа 2006 оны гуравдугаар сарын 7-нд Гоулден Стэйт Уорриорс багийн эсрэг тоглолтонд 42 оноо авч[2] үзүүлж байв.
2006 онд Японд зохиогдсон ДАШТ-д Америкийн шигшээ багийн бүрэлдэхүүнд хүрэл медаль хүртэж байв.
Товч мэдээлэл
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Brooklyn Nets Acquire All-Star Joe Johnson". Brooklyn Nets. July 11, 2012. Татаж авсан: July 11, 2012.
- ↑ Johnson gets career-high 42 points, including Hawks' first 12