Деррик Рөүз
Деррик Рөүз | |||||||||||||||||
Derrick Rose | |||||||||||||||||
![]() | |||||||||||||||||
«Minnesota Timberwolves» — № 25 | |||||||||||||||||
Хамгаалан тоглогч | |||||||||||||||||
Өндөр: | 191 см | ||||||||||||||||
Жин: | 86 кг | ||||||||||||||||
Иргэншил: | ![]() | ||||||||||||||||
Мэндэлсэн: | 1988 оны 10 сарын 4 , Иллинойс, Чикаго | ||||||||||||||||
Ахлах сургууль: | Симеон Карьер Академи, Чикаго | ||||||||||||||||
Их сургууль: | Мемфисийн их сургууль (2007-2008) | ||||||||||||||||
Драфт: | 1, 2008, Чикаго Буллс | ||||||||||||||||
Тоглогчийн замнал | |||||||||||||||||
(2018-2019)
(2018-) | |||||||||||||||||
| |||||||||||||||||
|
Деррик Мартелл Рөүз (англ. Derrick Martell Rose, 1988 оны аравдугаар сарын 4-нд Иллиной мужийн Чикаго хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Нью Йорк Никс болон Америкийн шигшээ багийн холбон тоглогч юм. Рөүз 2008 оны драфтын 1 дэхь сонголтоор Чикаго Буллс багт ирсэн. Рөүз Аллен Айверсоноос хойш драфтын нэгээр сонгогдсон холбон тоглогч болсон бөгөөд тухайн улиралдаа НБА-гийн шилдэг шинэ залуу тоглогчийн шагналыг хүртэж байжээ. Тэрээр дөнгөж 22 насандаа НБА-гийн улиралын үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хүртсэж НБА-гийн түүхэн дэхь хамгийн залуу тоглогч[1] болж байжээ. Мөн Америкийн шигшээ багт багтан 2010 он болон 2014 онуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд түрүүлж байжээ.
Бага нас[засварлах | кодоор засварлах]
Derrick Rose Америкийн Иллинойс мужийн Чикаго хотод Бренда Рөүзийн бага хүү болон мэндэлжээ. Түүнийг хүүхэд ахуй үед Чикаго Буллс болон Майкл Жордан НБА-д ид ноёрхолоо тогтоосон үе байсан бөгөөд Рөүз Жорданы тоглолтыг үзэж өссөн байдаг.
Ахлах сургуулийн замнал[засварлах | кодоор засварлах]
Рөүз 2003 онд Симеон Карьер Академид элсэн орсон бөгөөд багийнхаа 25 дугаарын өмсгөлийг эзэмшдэг байжээ. Рөүз ахлах сургуульд тоглосон анхны жилдээ 18.5 оноо, 6.6 дамжуулалт, 4.7 самбараас бөмбөг авалт, 2.1 бөмбөг таслалт гүйцэтгэж, баг нь Чикаго хотын аварга болсон байна.
Коллежийн замнал[засварлах | кодоор засварлах]
НБА-гийн замнал[засварлах | кодоор засварлах]
Чикаго Буллс (2008 - 2015)[засварлах | кодоор засварлах]
2008-2009 оны улирал[засварлах | кодоор засварлах]
Рөүз 2008 оны драфтын 1 дэхь сонголтоор Чикаго Буллс багт сонгогдон ирж байжээ. 2008 оны НБА-гийн зуны лигийн тоглолтод Рөүз өвдөгөө бэртээсэн боловч НБА-гийн улиралын өмнөх тоглолтуудад бэртлээ эдгээн буцаж ирсэн байна. НБА-гийн замналын анхны тоглолтоо 2008 оны 10 сарын 28-нд Милуоки Бакс багийн эсрэг хийж 11 оноо, 9 оновчтой дамжуулалт гүйцэтгэж байжээ. мөн 2004 оны 11 сарын 11-нд Атланта Хауксын эсрэг тоглолтод 26 оноо 10 самбараас бөмбөг авалт гүйцэтгэснээр НБА-гийн замналынхаа анхны дабль-дабль үзүүлэлтийг гүйцэтгэсэн байна. Мөн улиралын эхний 11 тоглолтод 10-аас дээш оноо авч байжээ. 2008 оны 12 сарын 29-нд Нью Жерси Нетс багийн эсрэг тоглолтод өөрийн улиралын хамгийн өндөр үзүүлэлт 13 оновчтой дамжуулалтыг 21 онооны хамт авсан бөгөөд НБА-гийн дорнод бүсийн 11 болон 12 сарын шилдэг шинэ залуу тоглогчоор дарааллан шалгарч байв. Мөн улиралын 81 тоглолтод оролцож 16.8 оноо, 6.3 оновчтой дамжуулалт 3.9 самбараас бөмбөг авалт дундажласнаар НБА-гийн улиралын шилдэг шинэ залуу тоглогч болсон байна. Мөн Чикаго Буллс баг 41-41 амжилт үзүүлснээр дорнод бүсийн 7-р байраар хасагдах шатанд шалгарчээ.
Рөүз замналынхаа анхны хасагдах шатны тоглолтод 36 оноо (1970 онд Карим Абдул-Жаббарын үзүүлсэн амжилтыг давтсан), 11 оновчтой дамжуулалт, 4 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн бөгөөд Чикаго Буллс Бостон Селтиксийг 105-103 харьцаатай хожсон байна. Мөн Крис Полын замналынхаа анхны хасагдах шатны тоглолтод 35 оноо 10 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн амжилтыг давтсан байна. Гэвч Буллс цуврал 7 тоглолтод Бостон Селтикст хожигдож тухайн улиралыг дуусгажээ. Хасагдах шатны тоглолтуудад Рөүз 19.7 оноо, 6.3оновчтой дамжуулат 4.9 самбараас бөмбөг авалт дундажласан байна.
2009-2010 оны улирал[засварлах | кодоор засварлах]
Рөүз шагайгаа гэмтээсэн учир Чикаго Буллсын улиралын өмнөх тоглолтуудад оролцолгүй өнжжээ. Гэвч Рөүз 2009 оны 10 сарын 29-нд Чикаго Буллсын улиралын нээлтийн тоглолтод Сан Антонио Спөрс багийн эсрэг тоглож 13 оноо авсан байна. 1 сарын 15-нд Рөүз Вашингтон Визардсын эсрэг тоглолтод 37 оноо авснаар хувийн амжилтаа шинэчлсэн байна. Мөн анх удаагаа НБА-гийн бүх оддын тоглолтод сонгогдон оролцож 8 оноо, 4 дамжуулалт, 3 бөмбөг таслалт гүйцэтгэсэн байна. Улиралын төгсгөлд Бостон Селтиксийн эсрэг 39 оноо авч өөрийн дээд амжилтаа шинэчлэн тогтоожээ. Чикаго өмнөх улиралын адил 41-41 амжилтаар бүсийнхээ 8-р байраар хасагдах шатанд шалгарчээ. Гэвч тэд Леброн Жеймс тэргүүтэй Кливленд Кавальерст 4-1 харьцаагаар хожигдсон бөгөөд Рөүз 26.8 оноо, 7.2 дамжуулалт дундажлаж байсан нь өмнөх улиралаас илт сайжирсан үзүүлэлт байв.
2010-2011 оны улирал[засварлах | кодоор засварлах]
Улиралын 2 дахь тоглолт буюу 2010 оны 10 сарын 30-нд Рөүз Детройт Пистонс багийн эсрэг 39 оноо авч Чикаго Буллс өрсөлдөгчөө 101-91 харьцаагаар хожив. Рөүзийн тоглолт өмнөх жилүүдийнхээс эрс өөр болсон нь ажиглагдаж байв. 2010 оны 12 сарын 10-нд Рөүз Лос Анжелес Лэйкерсийн эсрэг тоглолтод 29 оноо 9 оновчтой дамжуулалт өгч Чикаго Лэйкерсийг хожсон байна. Ингэснээр тэд 2006 оны 12 сараас хойш Лэйкерсийг анх удаагаа хожсон байна. 2011 оны 1 сарын 17-нд Рөүз Мемфис Гриззлисийн эсрэг тоглолтод 22 оноо, 10 самбараас бөмбөг авалт, 12 оновчтой дамжуулалт өгч өөрийн замналынхаа анхны трипл-дабль үзүүлэлтийг гүйцэтгэсэн байна. Мөн 2 сарын 17-нд Сан Антонио Спөрс багийн эсрэг өөрийн замналын хамгийн өндөр 42 оноог авсан байна. Рөүз бүх оддын тоглолтод 2 дахь Мөн 3 сарын 26-нд Милуоки Баксын эсрэг тоглолтод 30 оноо, 17 оновчтой дамжуулалт өгсөн нь түүний замналын хамгийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Миннэсота Тимбэрволвес
НБА-гийн карьерийн үзүүлэлт[засварлах | кодоор засварлах]
Улирал[засварлах | кодоор засварлах]
Он | Баг | ОТ | ГГ | ТДМ | ШХ% | 3ОШ% | ЧШ% | Сам | Дам | Тас | Хаа | ОД |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2008-09 | Чикаго | 81 | 80 | 37.0 | .475 | .222 | .788 | 3.9 | 6.3 | .8 | .2 | 16.8 |
2009-10 | Чикаго | 78 | 78 | 36.8 | .489 | .267 | .766 | 3.8 | 6.0 | .7 | .3 | 20.8 |
2010-11 | Чикаго | 81 | 81 | 37.4 | .445 | .332 | .858 | 4.1 | 7.7 | 1.0 | .6 | 25.0 |
2011-12 | Чикаго | 39 | 39 | 35.3 | .435 | .312 | .812 | 3.4 | 7.9 | .9 | .7 | 21.8 |
2013-14 | Чикаго | 10 | 10 | 31.1 | .354 | .340 | .844 | 3.2 | 4.3 | .5 | .1 | 15.9 |
2014-15 | Чикаго | 51 | 51 | 30.0 | .405 | .280 | .813 | 3.2 | 4.9 | .7 | .3 | 17.7 |
Замнал | 340 | 339 | 35.6 | .452 | .304 | .815 | 3.7 | 6.5 | .8 | .4 | 20.4 | |
Бүх оддын тоглолт | 3 | 2 | 21.0 | .517 | .667 | .500 | 1.3 | 4.0 | 1.3 | .0 | 11.0 |
Хасагдах шат[засварлах | кодоор засварлах]
Он | Баг | ОТ | ГГ | ТДМ | ШХ% | 3ОШ% | ЧШ% | Сам | Дам | Тас | Хаа | ОД |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2009 | Чикаго | 7 | 7 | 44.7 | .492 | .000 | .800 | 6.3 | 6.4 | .6 | .7 | 19.7 |
2010 | Чикаго | 5 | 5 | 42.4 | .456 | .333 | .818 | 3.4 | 7.2 | .8 | .0 | 26.8 |
2011 | Чикаго | 16 | 16 | 40.6 | .396 | .248 | .828 | 4.3 | 7.7 | 1.4 | .7 | 27.1 |
2012 | Чикаго | 1 | 1 | 37.0 | .391 | .500 | 1.000 | 9.0 | 9.0 | 1.0 | 1.0 | 23.0 |
2015 | Чикаго | 12 | 12 | 37.8 | .396 | .348 | .897 | 4.8 | 6.5 | 1.2 | .5 | 20.3 |
Замнал | 41 | 41 | 40.6 | .418 | .290 | .838 | 4.8 | 7.1 | 1.1 | .6 | 23.7 |
Шагналууд[засварлах | кодоор засварлах]
Хувийн[засварлах | кодоор засварлах]
- НБА-гийн Оны шинэ тоглогч — 2009
- НБА-гийн Бүх оддын тоглолтын ур чадварын тэмцээний аварга - 2009
- НБА-гийн Үнэ цэнэтэй тоглогч — 2011
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ Chicago's Derrick Rose Wins 2010–11 Kia NBA MVP Award. NBA.com. May 3, 2011-д хандсан.
Холбоос[засварлах | кодоор засварлах]

- Албан ёсны цахим хуудас
- Профайл — NBA.com, Basketball-Reference.com
- NBA.com Намтар
- Мемфис
- Scout.com Профайл
- Rivals.com Профайл
- NBADraft.net Профайл
- DraftExpress Профайл
- Шигшээ баг
- CollegeHoops.net Намтар
«Нью-Йорк Никс» багийн одоогийн бүрэлдэхүүн | |
---|---|
2 Ндюр • 3 Женнингс • 5 Ли • 6 Порзингс • 7 Энтони • 8 Холидей • 9 О'Куин • 13 Ноа • 14 Эрнангомес • 18 Вуячич • 25 Рөүз • 31 Бекер • 40 Пламлий • 42 Томас • 91 Кузминказ • дасгалжуулагч Жефф Хорнасек |
НБА-гийн улирлын MVP | |
---|---|
1956 Петтит • 1957 Коузи • 1958 Расселл • 1959 Петтит • 1960 Чемберлен • 1961 Расселл • 1962 Расселл • 1963 Расселл • 1964 Робертсон • 1965 Расселл • 1966 Чемберлен • 1967 Чемберлен • 1968 Чемберлен • 1969 Анселд • 1970 Рид • 1971 Абдул-Жаббар • 1972 Абдул-Жаббар • 1973 Коуэнс • 1974 Абдул-Жаббар • 1975 Макаду • 1976 Абдул-Жаббар • 1977 Абдул-Жаббар • 1978 Уолтон • 1979 М. Мэлоун • 1980 Абдул-Жаббар • 1981 Ирвинг • 1982 М. Мэлоун • 1983 М. Мэлоун • 1984 Бёрд • 1985 Бёрд • 1986 Бёрд • 1987 Жордан • 1988 Жордан • 1989 Жордан • 1990 Жордан • 1991 Жордан • 1992 Жордан • 1993 Баркли • 1994 Олажьювон • 1995 Робинсон • 1996 Жордан • 1997 К.Мэлоун • 1998 Жордан • 1999 К.Мэлоун • 2000 О'Нил • 2001 Айверсон • 2002 Данкан • 2003 Данкан • 2004 Гарнетт • 2005 Нэш • 2006 Нэш • 2007 Новицки • 2008 Брайант • 2009 Жеймс • 2010 Жеймс • 2011 Рөүз • 2012 Жеймс • 2013 Жеймс • 2014 Дюрант • 2015 Карри |
НБА-гийн шилдэг залуу тоглогч | |
---|---|
1953 Мейнек • 1954 Феликс • 1955 Петтит • 1956 Стоукс • 1957 Хейнсон • 1958 Солдсберри • 1959 Бэйлор • 1960 Чемберлен • 1961 Робертсон • 1962 Беллами • 1963 Дишингер • 1964 Лукас • 1965 Рид • 1966 Бэрри • 1967 Бинг • 1968 Монро • 1969 Анселд • 1970 Алсиндор • 1971 Коэунс болон Петри • 1972 Уикс • 1973 Макаду • 1974 Дигрегорио • 1975 Уилкс • 1976 Адамс • 1977 Дэнтли • 1978 Дэвис • 1979 Форд • 1980 Бёрд • 1981 Гриффит • 1982 Уильямс • 1983 Каммингс • 1984 Сэмпсон • 1985 Жордан • 1986 Юинг • 1987 Персон • 1988 Жексон • 1989 Ричмонд • 1990 Робинсон • 1991 Колман • 1992 Жонсон • 1993 О'Нил • 1994 Уэббер • 1995 Кидд болон Хилл • 1996 Стадемайр • 1997 Айверсон • 1998 Данкан • 1999 Картер • 2000 Брэнд болон Фрэнсис • 2001 Миллер • 2002 П. Газоль • 2003 Стадемайр • 2004 Жеймс • 2005 Окафор • 2006 Пол • 2007 Рой • 2008 Дюрант • 2009 Рөүз • 2010 Эванс • 2011 Гриффин • 2012 Ирвинг • 2013 Лиллард • 2014 Картер-Уильямс • 2015 Уиггинс • 2016 Таунс |
НБА-гийн драфтыг тэргүүлэгчид | |
---|---|
1947 Макнили • 1948 Тонкович • 1949 Шэннон • 1950 Шейр • 1951 Мельхиорр • 1952 Уоркмен • 1953 Феликс • 1954 Селви • 1955 Риккеттс • 1956 Грин • 1957 Хандли • 1958 Бэйлор • 1959 Бузер • 1960 Робертсон • 1961 Беллами • 1962 Макгилл • 1963 Хейман • 1964 Барнс • 1965 Хетцель • 1966 Расселл • 1967 Уокер • 1968 Хейз • 1969 Алсиндор • 1970 Ленье • 1971 Карр • 1972 Мартин • 1973 Коллинз • 1974 Уолтон • 1975 Томпсон • 1976 Лукас • 1977 Бенсон • 1978 Томпсон • 1979 Жонсон • 1980 Кэрролл • 1981 Агирре • 1982 Уорти • 1983 Сэмпсон • 1984 Олажьювон • 1985 Юинг • 1986 Догерти • 1987 Робинсон • 1988 Мэннинг • 1989 Эллисон • 1990 Колман • 1991 Жонсон • 1992 О'Нил • 1993 Уэббер • 1994 Робинсон • 1995 Смит • 1996 Айверсон • 1997 Данкан • 1998 Оловоканди • 1999 Брэнд • 2000 Мартин • 2001 Браун • 2002 Яо Мин • 2003 Жеймс • 2004 Ховард • 2005 Богут • 2006 Барньяни • 2007 Оден • 2008 Роуз • 2009 Гриффин • 2010 Уолл • 2011 Ирвинг • 2012 Дэвис • 2013 Беннетт • 2014 Уиггинс • 2015 Таунс • 2016 Симмонс |
![]() ![]() | |
---|---|
4 Чонси Биллапс • 5 Кевин Дюрант • 6 Деррик Рөүз • 7 Расселл Уэстбрук • 8 Руди Гей • 9 Андре Игудала • 10 Дэнни Грэнжер • 11 Стефен Карри • 12 Эрик Гордон • 13 Кевин Лав • 14 Ламар Одом • 15 Тайсон Чендлер • Дасгалжуулагч: Майк Кржижевски |
![]() ![]() | |
---|---|
4 Стефен Карри • 5 Клей Томпсон • 6 Деррик Рөүз • 7 Кеннет Фарид • 8 Руди Гей • 9 Демар Дерозан • 10 Кайри Ирвинг • 11 Мэйсон Пламли • 12 Демаркус Казинс • 13 Жеймс Харден • 14 Энтони Дэвис • 15 Андре Драммонд • Дасгалжуулагч: Майк Кржижевски |