Режи Миллер

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Режинальд "Режи" Уэйн Миллер (англ. Reginald «Reggie» Wayne Miller, 1965 оны наймдугаар сарын 24-нд Калифорни мужийн Риверсайд хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин юм. Шидэгч-хамгаалагчийн байрлалд тоглодог Миллер гурван онооны шидэлтийн гүйцэтгэлээр (2560) НБА-гийн түүхэнд хоёрдугаарт (Рэй Аллений удаад) эрэмбэлэгддэг бөгөөд 18 настайгаасаа мэргэжлийн лигт Индиана Пейсерс багийн бүрэлдэхүүнд багтан тоглож эхэлжээ. Шидэлт сайтай байсан тул оноо авалт болон ойрын болон холын зайн шидэлтийн хувиар улирлыг олон ч удаа тэргүүлж байв. Дашрамд дурдахад Миллер бол Никсийн алуурчин. Тэр НБА-гийн бүх оддын тоглолтонд таван удаа оролцохдоо бэлгэдлийн багт гурван удаа нэрлэгдэж байсан домогт тоглогч. Өдгөө TNT телевизийн спортын тайлбарлагч билээ.

Миллерийн өмсгөлийг дугаартай нь Пейсерс баг мөнхжүүлсэн байдаг.[1] Түүнчлэн Пейсерс баг 40 жилийн ойн хүндэтгэлийн баярын үеэр Миллерийг багийн түүхэн дэх хамгийн шилдэг тоглогчоо хэмээн тунхаглаж байсан бол 2012 онд Үндэсний сагсан бөмбөгийн холбоо түүнийг алдрын танхимд хүндэтгэн залсан юм.[2]

АНУ-ын шигшээ багт багтан 1996 оны олимпийн аварга болж байв. Хоёр ч удаа (1994 болон 2002 онуудад) ДАШТ-д оролцож 1994 онд түрүүлж байлаа.

Эшлэл[засварлах | edit source]

Холбоос[засварлах | edit source]