Jump to content

Ражон Рондо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Рэжон Рондо-с чиглүүлэгдэв)

Ражон Пьер Рондо (Англи: Rajon Pierre Rondo, 1986 оны хоёрдугаар сарын 22-нд Кентакки мужийн Луисвилл хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны «Чикаго Буллз» багийн холбон тоглогч юм. Кентаккигийн коллежийн багаас 2006 оны драфтаар[1] №21-ээр Финикс Санс багт сонгогдсон ч Бостон Селтикс баг Рондогийн хоёр ч тэгш тоглогчоороо сольж элсүүлсэн байдаг ажээ.[2] 2007-2008 оны улирлын НБА-гийн аваргаар тодорч, Бүх оддын тоглолтонд 20102012 оны хооронд оролцож байв. Түүний хувьд холын зайн шидэлт, довтолгоо болон оновчтой дамжуулалтын хувь өндөр тоглогч билээ.

Рондо 2012 оны гуравдугаар сарын 4-нд Никсийн эсрэг тоглолтонд 18 оноо, 17 самбараас бөмбөг авалт, 20 оновчтой дамжуулалт хийж Уилт Чемберлэн, Мэжик Жонсон болон Жейсон Кидд нарын оноо, самбараас бөмбөг авалт, оновчтой дамжуулалтын тус бүрийн тоо нэг тоглолтонд 15-аас дээш хийсэн содон амжилтыг давтсан явдал байжээ.[3] Түүнчлэн тухайн жилийнхээ дөрөвдүгээр сарын 11-нд Атланта Хоокс багийн эсрэг тоглолтонд зургаа дахь трипл-даблаа хийхдээ 20 оновтой дамжуулалт хийсэн байсан юм.[4]

2014 оны арванхоёрдугаар сарын 10-нд «Шарлотт Хорнетстой» тоглоход (87:96) 12 оноо, 10 самбар, 10 дамжуулалтаар замналын 32 дахь трипл-даблаа хийв.[5]

НБА-гийн үзүүлэлт

[засварлах | кодоор засварлах]
Таних тэмдэг
  ОТ Оролцсон тоглолт   ГГ  Гараанд гарсан  ТДМ  Тоглосон дундаж минут
 ШХ%  Шидэлтийн хувь  3ОШ%  3 онооны шидэлтийн хувь  ЧШ%  Чөлөөт шидэлтийн хувь
 Сам  Самбараас бөмбөг авсан дундаж  Дам  Дамжуулалтын дундаж per game  Тас  Бөмбөг таслалтын дундаж
 Хаа  Хаалтын дундаж  ОД  Онооны дундаж  Тод  Замналын шилдэг үзүүлэлт
Лигийг тэргүүлсэн
Он Баг ОТ ГГ ТДМ ШХ% 3ОШ% ЧШ% Сам Дам Тас Хаа ОД
2006-07 Бостон 78 25 23.5 .418 .207 .647 3.7 3.8 1.6 .1 6.4
2007-08 Бостон 77 77 29.9 .492 .263 .611 4.2 5.1 1.7 .2 10.6
2008-09 Бостон 80 80 33.0 .505 .313 .642 5.2 8.2 1.9 .1 11.9
2009-10 Бостон 81 81 36.6 .508 .213 .621 4.4 9.8 2.3 .1 13.7
2010-11 Бостон 68 68 37.2 .475 .233 .568 4.4 11.2 2.3 .2 10.6
2011-12 Бостон 53 53 36.9 .448 .238 .597 4.8 11.7 1.8 .1 11.9
2012-13 Бостон 38 38 37.4 .484 .240 .645 5.6 11.1 1.8 .2 13.7
2013-14 Бостон 30 30 33.3 .403 .289 .627 5.5 9.8 1.3 .1 11.7
Замнал 505 452 33.0 .475 .252 .621 4.6 8.4 1.9 .1 11.1
Бүх одод 3 0 18.3 .545 .000 .000 1.7 7.0 .3 .0 4.0
Он Баг ОТ ГГ ТДМ ШХ% 3ОШ% ЧШ% Сам Дам Тас Хаа ОД
2008 Бостон 26 26 32.0 .407 .250 .691 4.1 6.6 1.7 .3 10.2
2009 Бостон 14 14 41.2 .417 .250 .657 9.7 9.8 2.5 .2 16.9
2010 Бостон 24 24 40.6 .463 .375 .596 5.6 9.3 1.9 .1 15.8
2011 Бостон 9 9 38.3 .477 .000 .632 5.4 9.6 1.1 .0 14.0
2012 Бостон 19 19 42.6 .468 .267 .696 6.7 11.9 2.4 .1 17.3
Замнал 92 92 38.5 .445 .277 .647 6.0 9.2 2.0 .2 14.5
  1. Ford, Chad (2006-04-04). "Kentucky G Rondo to hire agent, test draft prospects". ESPN.com. Татаж авсан: 2007-03-12.
  2. "Celtics Acquire Draft Rights to Rajon Rondo and Brian Grant". NBA.com. Татаж авсан: 2007-03-12.
  3. New York Post. Knicks lose to Celtics; Rondo outplays Lin, Davis, nypost.com, March 4, 2012, accessed 14 April 2012.
  4. Associated Press. Atlanta Hawks vs. Boston Celtics – Recap – April 11, 2012 – ESPN, espn.go.com, April 11, 2012, accessed 13 April 2012.
  5. The Only Thing You Need to Know About the Celtics' Loss to the Hornets

Загвар:Чикаго Буллс багийн бүрэлдэхүүн