Jump to content

Дерек Фишер

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дерек Фишер
№ 6    Оклахома Сити Тандер
Онооны хамгаалагч
Хувийн мэдээлэл
Төрсөн огноо 1974 оны 8 сарын 9 (1974-08-09) (50 настай)
Төрсөн газар Арканзас, Литл-Рок
Иргэний харъяалал Америк
Ахлах сургууль Парквью Урлаг, Шинжлэх Ухааны Магнет Ахлах Сургууль
Биеийн өндөр 1 м 85 см
Биеийн жин 95 кг
Замналын мэдээлэл
Коллеж Арканзас, Литл-Рок
Замналын түүх
Оклахома Сити Тандер
Замналын оргил амжилт, шагналууд
*5× НБА-гийн аварга (2000, 2001, 2002, 2009, 2010)

Дерек Ламар Фишер (Англи: Derek Lamar Fisher, 1974 оны 8 сарын 9-нд төрсөн) нь Америкийн Нэгдсэн Улсын мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд өдгөө Оклахома Сити Тандер багт тоглодог. Тэрээр НБА-д өнгөрүүлсэн 18 жил гаруйн замналдаа 5 удаа аварга цол хүртжээ. Фишер Үндэсний Сагсан Бөмбөгчдийн Холбооны ерөнхийлөгчийн албыг хашиж байв.[1].

Арканзасын Литл-Рокт төрсөн Фишер Литл-Рок дахь Арканзасын Их Сургуульд байхдаа сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлжээ. 1996 оны НБА-гийн драфтаар Лос-Анжелес Лэйкерс баг түүнийг 1-р үеийн 24-рт сонгож авсан. Фишер тэнд 8 улирлыг үджээ. Тэр үедээ багтаа авдаг оноогоороо Коби Брайант, Шакил О'Нилийн ард гуравдугаарт бичигддэг байв. Лос-Анжелесийн багийн бүрэлдэхүүнд амжилтад хүрснийхээ дараа Фишер Голден-Стэйт Уорриорз багтай гэрээ байгуулсан боловч 2 жилийн дараа Юта Жазз баг руу худалдагдаж, Жазз багаа хошуучлан Баруун Конференцийн шигшээ тоглолтод хүргэжээ. Охиныхоо эрүүл мэндийн байдлын улмаас тэрээр 2007 онд багаасаа гэрээгээ цуцлахыг хүсч, улмаар Лэйкерс багтаа буцаж ирсэн байна[2]. 2010 онд тэрээр Лэйкерсийн бүрэлдэхүүнд 5 дахь удаагаа аварга цол хүртжээ. Лэйкерстэй цуг сүүлийн 5 удаа аварга болсон тоглогч нь түүнээс гадна зөвхөн Коби Брайант юм.

Фишер спортын замналынхаа туршид 199 удаа плэй-оффт тоглосон нь НБА-гийн бүх цаг үеийн түүхэнд 5-рт бичигдэх өндөр амжилт юм[3]. Тэрээр мөн НБА-гийн шигшээ тоглолтын үеэр 43 удаа 3 онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэсэн нь зөвхөн хуучин багийн анд Роберт Орригийн дараа л орох үзүүлэлт болно. Түүнчлэн НБА-гийн финал дахь 3 онооны шидэлтийн хувь нь түүхэнд нэгт бичигддэг (42.6%). НБА түүний алдарт "0.4 секундын өмнөх шидэлт"-ийг бүх цаг үеийн плэй-оффын дурсгалт мөчүүдийн 18-рт нэрлэжээ[4].

Загвар:НБА-гийн тоглогчийн үзүүлэлтийн тэмдэглэлгээ

Он Баг ОТ ГГ ТДМ ШХ% 3ОШ% ЧШ% Сам Дам Тас Хаа ОД
1996–97 ЛА Лэйкерс 80 3 11.5 .397 .301 .658 1.2 1.5 .5 .1 3.9
1997–98 ЛА Лэйкерс 82 36 21.5 .434 .383 .757 2.4 4.1 .9 .1 5.8
1998–99 ЛА Лэйкерс 50 21 22.6 .376 .392 .759 1.8 3.9 1.2 .0 5.9
1999–00 ЛА Лэйкерс 78 22 23.1 .346 .313 .724 1.8 2.8 1.0 .0 6.3
2000–01 ЛА Лэйкерс 20 20 35.5 .412 .397 .806 3.0 4.4 2.0 .1 11.5
2001–02 ЛА Лэйкерс 70 35 28.2 .411 .413 .847 2.1 2.6 .9 .1 11.2
2002–03 ЛА Лэйкерс 82 82 34.5 .437 .401 .800 2.9 3.6 1.1 .2 10.5
2003–04 ЛА Лэйкерс 82 3 21.6 .352 .291 .797 1.9 2.3 1.3 .1 7.1
2004–05 Голден-Стэйт 74 32 30.0 .393 .371 .862 2.9 4.1 1.0 .1 11.9
2005–06 Голден-Стэйт 82 36 31.6 .410 .397 .833 2.6 4.3 1.5 .1 13.3
2006-07 Юта 82 61 27.9 .382 .308 .853 1.8 3.3 1.0 .1 10.1
2007-08 ЛА Лэйкерс 82 82 27.4 .436 .406 .883 2.1 2.9 1.0 .0 11.7
2008-09 ЛА Лэйкерс 82 82 29.8 .424 .397 .846 2.3 3.2 1.2 .1 9.9
2009-10 ЛА Лэйкерс 82 82 27.2 .380 .348 .856 2.1 2.5 1.1 .1 7.5
Нийт 1028 596 26.2 .402 .373 .816 2.2 3.2 1.1 .1 9.0
Он Баг ОТ ГГ ТДМ ШХ% 3ОШ% ЧШ% Сам Дам Тас Хаа ОД
1996-97 ЛА Лэйкерс 6 0 5.7 .273 .000 0.667 5.5 6.0 8.2 6.0 9.3
1997-98 ЛА Лэйкерс 13 13 21.4 .397 .300 .621 1.9 3.8 1.3 .0 6.0
1998-99 ЛА Лэйкерс 8 8 29.8 .418 .345 .800 3.6 4.9 1.0 .0 9.8
1999-00 ЛА Лэйкерс 21 0 15.3 .430 .414 .760 1.0 2.0 .5 .1 4.7
2000-01 ЛА Лэйкерс 16 16 36.0 .484 .515 .765 3.8 3.0 1.3 .1 13.4
2001-02 ЛА Лэйкерс 19 19 34.2 .357 .358 .786 3.3 2.7 1.0 .1 10.2
2002-03 ЛА Лэйкерс 12 12 35.3 .520 .617 .818 3.0 1.8 1.5 .1 12.8
2003-04 ЛА Лэйкерс 22 0 23.0 .405 .418 .657 2.5 2.2 .8 .0 7.5
2006-07 Юта 16 14 27.8 .405 .375 .933 1.6 2.6 1.0 .1 9.5
2007-08 ЛА Лэйкерс 21 21 31.6 .452 .440 .836 2.2 2.5 2.0 .1 10.2
2008-09 ЛА Лэйкерс 22 22 28.9 .394 .284 .861 2.0 2.2 .9 .1 8.0
2009-10 ЛА Лэйкерс 23 23 32.5 .448 .360 .821 2.5 2.8 1.2 .0 10.3
Нийт 199 148 27.8 .426 .401 .797 2.4 2.6 1.1 .1 8.9
  1. "NBAPA"
  2. Lakers' Derek Fisher Joins Sparks' Broadcast Team
  3. "NBA & ABA Career Playoff Leaders and Records for Games", Basketball-Reference.com
  4. "The 60 Greatest Playoff Moments: Nos. 11-20". NBA.com. Татаж авсан: 2010-12-29.