Алексей Швед
Алексей Швед | |||||||||||||||||
Alexey Shved | |||||||||||||||||
![]() | |||||||||||||||||
«Филадельфи Севенти Сиксерс» — № 1 | |||||||||||||||||
Комбогард | |||||||||||||||||
Өндөр: | 198 см | ||||||||||||||||
Жин: | 84 кг | ||||||||||||||||
Иргэншил: | ![]() | ||||||||||||||||
Мэндэлсэн: | 1988 оны 12 сарын 16, ЗСБНХУ, Белгород | ||||||||||||||||
Драфт: | драфтлагдаагүй, 2010 | ||||||||||||||||
Тоглогчийн замнал | |||||||||||||||||
| |||||||||||||||||
|
Алексей Викторович Швед (1988 оны арванхоёрдугаар сарын 16-нд Белгород хотод төрсөн) — Оросын сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Филадельфия Севенти Сиксерс» болон Оросын шигшээ багийн довтлогч-хамгаалагч, холбон тоглогч юм.
Товчхон[засварлах | кодоор засварлах]
Швед 2010 онд драфтад багтаагүй юм. Буревестник (2004—2005), ЦСКА Москва (2005—2012), Химки (2006—2007), Динамо Москва (2009—2010) багуудад тоглож байв. 2012 оны долоодугаар сарын 25-нд Миннесота багт 3 жилийн гэрээг 10 сая доллараар[1] байгуулан иржээ.[2]
2014 оны наймдугаар сарын 23-нд гурвалсан наймаагаар «Филадельфия Севенти Сиксерс» багт Таддеус Янгийн оронд Люк Мба а Муте болон 2015 оны драфтын I тойргийн эрхийн хамтаар элссэн. Түүнчлэн Эндрю Уиггинс, Энтони Беннетт нар «Кавальерсаас» Кевин Лавын оронд ирцгээсэн билээ.[3][4]
Шигшээ[засварлах | кодоор засварлах]
Швед шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд ЕАШТ-ий 2011 оны хүрэл медаль хүртжээ. Лондоны олимпт Аргентины шигшээ багтай хүрлийн төлөө тоглож 81-77 харьцаагаар ялсан билээ. Уг тоглолтонд Швед 25 оноо авч байв.
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ Alexey Shved moves to Minnesota. CSKABasket.com (July 23, 2012). 2012-07-23-д хандсан.
- ↑ Wolves Sign Free Agent Alexey Shved. NBA.com (July 25, 2012). 2012-07-26-д хандсан.
- ↑ Kevin Love traded to Cavaliers. ESPN.com (August 23, 2014). August 23, 2014-д хандсан.
- ↑ Cavs Acquire All-Star Forward Kevin Love. NBA.com. Turner Sports Interactive, Inc. (August 23, 2014). August 23, 2014-д хандсан.
Холбоос[засварлах | кодоор засварлах]
- NBA.com Профайл
- Euroleague.net Профайл
- Eurobasket.com Профайл
- FIBA Профайл
- Оросын сагсан бөмбөгийн холбоо
«Филадельфи Севенти Сиксерс» багийн одоогийн бүрэлдэхүүн | |
---|---|
0 Бэйлесс • 4 Ноэль • 5 Маршалл • 7 Лэндри • 8 Окафор • 11 Стаускас • 12 Макконнелл • 21 Эмбиид • 22 Холмс • 25 Симмонс • 31 Томпсон • 33 Ковингтон • 33 Вуд • 39 Грант • дасгалжуулагч Бретт Браун |
![]() ![]() | |
---|---|
4 Воронцевич • 5 Мозгов • 6 Быков • 7 Фризон • 8 Швед • 9 Шабалкин • 10 Хряпа • 11 Антонов • 12 Моня • 13 Хвостов • 14 Понкрашов • 15 Кириленко • Дасгалжуулагч: Дэвид Блатт |
![]() ![]() | |
---|---|
4 Швед • 5 Мозгов • 6 Карасёв • 7 Фридзон • 8 Каун • 9 Воронов • 10 Хряпа • 11 Антонов • 12 Моня • 13 Хвостов • 14 Понкрашов • 15 Кириленко • Дасгалжуулагч: Дэвид Блатт |