Jump to content

Нейт Термонд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Натаниэль «Нейт» Термонд (Англи: Nathaniel "Nate" Thurmond, 1941 оны долоодугаар сарын 25-нд Охайо мужийн Акрон хотод төрсөн) — Америкийн зодог тайлсан мэргэжлийн сагсан бөмбөгчин. «Nate the Great» хочтой тэрээр 1985 онд сагсан бөмбөгийн алдрын танхимд залагдаж, 1996 онд НБА-гийн домгоор хүндлэгдсэн нэгэн.

НБА-гийн замнал

[засварлах | кодоор засварлах]

Термонд 1963 онд драфтын №3-аар «Сан-Франциско Уорриорзод» хуваарилагджээ.

1974 оны аравдугаар сарын 18-нд «Чикаго Буллзийн» өмнөөс «Атланта Хоксын» эсрэг дебютэлсэн 33 настай Термонд 22 оноо, 14 самбар, 13 дамжуулалт 12 хаалтаар НБА-гийн түүхэнд анхны квадрупл-даблыг бүртгүүлсэн түүхтэй.[1] (НБА тухайн 1973/74 онд хаалт, таслалтын үзүүлэлтийг улиралд эрэмбэлдэггүй байв).

1965 оны арваннэгдүгээр сарын 9-нд «Детройт Пистонсын» эсрэг хувийн дээд 42 самбараас бөмбөг авалтыг бүртгүүлсэн ба үүгээрээ 40 давуулсан НБА-гийн түүхэн дөрвөн тохиолдлын нэг.

Замналынхаа туршид 15.0-аас багагүй самбар дунджилсан Уилт Чемберлен, Билл Расселл, Боб Петтит болон Жерри Лукас нартай зэрэгцэн НБА-гийн айргийн тавд бичигдсэн.

  1. "Nathaniel Thurmond bio". Эх хувилбараас архивласан: 2019-01-06. Татаж авсан: 2011-01-16.