Фердинанд Райх

Фердинанд Райх

Фердинанд Райх (Герман: Ferdinand Reich, 1799 оны 2 сарын 19 – 1882 оны 4 сарын 27) бол 1863 онд Херонимус Теодор Рихтерийн хамт индиг нээсэн, Германы химич бөгөөд физикч юм.

Райх Бернбургт төрж, Фрайбергт нас эцэслэжээ. Тэрээр өнгөний сохор, зөвхөн хар ба цагаан өнгийг ялгадаг байсан тул Теодор Рихтерийг эрдмийн ажлын хамтрагчаа болгосон аж. Тэдний судалгааны үр дүнд гарч ирэх өнгийг Рихтер шинжилдэг байсан.

Тэд Фрайбергийн Уул Уурхай, Технологийн Их Сургуулийн лабораторид индиг анх ялган авчээ.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Фердинанд Райх – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Дэлгэрүүлж унших[засварлах | кодоор засварлах]

  • Reich, F.; Richter, T. (1863). "Ueber das Indium". Journal für Praktische Chemie. 90 (1): 172–176. doi:10.1002/prac.18630900122.
  • Reich, F.; Richter, T. (1864). "Ueber das Indium". Journal für Praktische Chemie. 92 (1): 480–485. doi:10.1002/prac.18640920180.