Филиппин дахь хятадууд
Филиппин дахь хятадууд нь Филиппинд суурьшсан Хятад гаралтай хүмүүс.
Филиппинд хятад гаралтай иргэд 1,3 сая орчим байдаг бөгөөд нийт хүн амын 1,2% эзэлдэг байна.
Испаний колончлолын /1521-1898/ үед ирж суурьшаад хэдэн үе дамжин ууссан болон 1949 оноос хойшхи хятадын цагаачид дээрх тоонд хамрагддагүй тул нарийн тоо гаргах боломж муутай юм байна. Хятад гаралтай иргэд гол төлөв Фужиан мужаас гаралтай гэдэг. Хятад гаралтай иргэд 1941-1945 оны Японы түрэмгийллийн эсрэг дайнд идэвхитэй оролцож байсан гэж түүхэнд тэмдэглэн үлджээ.
XX дугаар зууны эцэст “Chinese Filipinos“-ын эзэмшилд байсан 15 банкуудад Филиппины нийт банкуудын хөрөнгө активын 30% ноогддог байжээ. Эдгээр банкууд Филиппинд болон гадаадад 1 мянга гаруй салбараа ажиллуулдаг байна. Хятад гаралтай филиппинчууд тус улсын санхүүгийн салбарт түлхүү оролцоотой байдгаас гадна хүнд, хөнгөн үйлдвэрлэл, хими, хүнсний аж үйлдвэрт мөн хүчээ үздэг байна. “Филиппин дахь Хятадын худалдааны Танхимуудын Холбоо” 2005 оноос идэвхитэй үйл ажиллагаа явуулж БНХАУ-тай хийдэг худалдааны асуудлыг зохицуулж иржээ. 1986-1992 онуудад Филиппины Ерөнхийлөгч агсан хатагтай Корасон Акино /Ардчилалын бэлэг тэмдэг болсон/ хятад, филиппин холимог гаралтай байсан байна.
Хятадын өнөөгийн удирдагч Ши Жиньпин 2018 оны 11 дүгээр сард Филиппинд Төрийн айлчлал хийх үеэрээ хоёр талын харилцааг “борооны дараах солонго” гэж тодорхойлсон нь улс төр судлаачид өнөөгийн Филиппины удирдагч хятадтай харилцаагаа идэвхжүүлэх бодлого баримталж байна гэж үздэг.
Худалдаа: 2017 онд Филиппин БНХАУ-д 8,1 тэрбум.ам.долларын экспорт гаргаж, 18,477 тэрбум ам.долларын бараа импортоор оруулсан байна.