Jump to content

Франсуа Кальер

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
1716 онд Франсуа Кальерын бичсэн ном.

Франсуа де Кальер (François de Callières, sieur de Rochelay et de Gigny: 1645 оны тавдугаар сарын 14-нд Торини-сюр-Вир, Доод Нормандид төрсөн – 1717 оны гуравдугаар сарын 5-нд Парист нас барсан) - Францын академийн гишүүн, дипломат, зохиолч, францын XIV Луи хааны тусгай Элч байсан бөгөөд 1697 онд Рийсвикийн энхийн Гэрээнд гарын үсэг зурсан Францын гурван бүрэн эрхт төлөөлөгчийн нэг байжээ.

Тэрээр "Хэрхэн эрх баригч хаадтай хэлэлцээр хийх вэ" /De la manière de négocier avec les souverains/ (англи. "On the manner of negotiating with sovereigns", translated as The Practice of Diplomacy) гэдэг нэртэй гадаад харилцаа, хэлэлцээ хийх тухай ном 1716 онд бичиж хэвлүүлсэн.


Тэрээр гэрлээгүй нас барахдаа Франц, Итали, Голландын уран зураг, том номын сан, өмч хөрөнгийнхөө ихэнх хэсгийг Парисын ядууст гэрээслэж үлдээсэн байна.