Францын Институт
Францын институт буюу Францын хүрээлэн (Франц: Institut de France) нь Францын таван үндэсний академийг нэгтгэсэн шинжлэх ухааны гол албан ёсны байгууллага юм.
- Францын Академи (франц. Académie française) Францын хэл, уран зохиолыг боловсронгуй болгох зорилгоор 1635 онд Кардинал Ришельегийн удирдлага дор байгуулагдсан нь 40 гишүүнээс бүрддэг.
- Францын Бичээс, Дүрслэх Уран Зохиолын Академи (франц. Académie des inscriptions et belles-lettres) анх 1663 оны 2 дугаар сард Жан-Батист Колбер байгуулсан. XIV Луи хааны дурсгалд зориулж хөшөө, медалийн бичээс бүтээхээр хожим нь хүмүүнлэгийн үйлсийг нэгтгэжээ. Түүх, археологи, хэл шинжлэл академийн 1701 оноос хойших албан ёсны статустай болсон. 55 франц, 40 гадаад гишүүнээс гадна 50 франц, 50 гадаад харьяалалтай сурвалжлагч гишүүнтэй.
- Францын Шинжлэх Ухааны Академи (франц. Académie des sciences) Математик, байгалийн ухаан, анагаах ухааны чиглэлээр Жан-Батист Колберын санал болгосноор XIV Луи 1666 онд байгуулсан .
- Францын Дүрслэх Урлагийн Академи (франц. Académie des Beaux-Arts) Францын уран зургийн академи , Францын Хөгжмийн академи, Францын архитектурын академийг нэгтгэж 1803 онд байгуулагдсан. 1816 оноос хойш академийн албан ёсны статустай болж, өдгөө зураг авалт, гэрэл зургийн хэсгүүд нэмэгджээ. 57 суудалтай ч 2010 оны 1-р сарын 1-ний байдлаар 48 суудал нь эзэнтэй.
- Францын Ёс суртахуун, улс төрийн шинжлэх ухааны академи (франц. Académie des Sciences morales et politiques) 1795 онд байгуулагдсан, 1803 онд татан буугдаж, 1832 онд сэргээгдсэн; одоогоор философи; ёс суртахууны шинжлэх ухаан ба социологи; хууль тогтоомж, нийтийн эрх зүй, хууль зүй; улс төрийн эдийн засаг, статистик, санхүү; түүх, газарзүй; ерөнхий гэсэн хэсгүүдтэй.
Францын институтын гол үйл ажиллагаа нь шинжлэх ухааны материалыг хэвлэн нийтлэх, номын сан, музей, барилга байгууламж, хөшөө дурсгалын засвар үйлчилгээ, мөн ойролцоогоор 1000 орчим өөр сан, үндэсний боловсролын тогтолцоотой харилцан үйлчлэх явдал юм. Францын Хүрээлэнгээс шагнал, буцалтгүй тусламж олгодог бөгөөд 2006 оны нийт дүн нь ойролцоогоор 12 сая евро байжээ. Хүрээлэнд “Canal Académie” хэмээх интернет радио сувгийг байгуулжээ. Бүх академийн ерөнхий хуралдааныг улиралд нэг удаа зохион байгуулж, ерөнхий асуудлыг хэлэлцдэг. Академи бүрийн хуралдаанаар шийдвэрлэдэг шинэ гишүүдийн сонгуулийн үр дүнг Францын Ерөнхийлөгч баталдаг байна.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Албан ёсны цахим хаяг: http://www.institut-de-france.fr/