Jump to content

Францын IV Филипп

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
IV Филипп (цээж баримал)

IV Филипп (1268 оны 4-5 сар - 1314 оны 11-р сарын 29) өөрөөр “Хөөрхөн буюу Гоо Филипп” (франц. Philippe le Bel, англи. Philip the fair;) - 1285 - 1314 он хүртэл Францын Вант улсыг удирдсан Капет овгийн алдар цуут Ван юм. Мөн Наваррын нэгдүгээр Ионнатай гэрлэж 1284 - 1305 он хүртэл Наваррын нэгдүгээр Филипп Ван байв. "Зоригт" III Филипп хааны хүү.

Филипп хаан нь царайлгаараа нэртэй байсан ба түүнийг “Хөөрхөн/Гоо үзэсгэлэнт” буюу хуучны англи хэлээр “Fair” гэх дундад зууны ааш эелдэг зүс гоо охид эмэгтэйчүүдийг дүрслэх хэллэгээр хочилдог байв. Гэвч Филиппийн хувь хүн нь чанга хатуу, дарангуйлагч байснаас түүнийг найзаас илүү дайсан ихтэй болгоход хүргэж мөн “Төмөр Ван” (франц. Le Roi de fer) гэх ахин нэг хочтой болгожээ.

Францад феодалуудын улс төрийн эрх мэдэл буурч, хаант засаглал бэхжихэд "Хөөрхөн" Филиппийн (1285-1314) хаанчлал чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэрээр эцэг, өвөг эцэг IX Луи нарынхаа ажлыг үргэлжлүүлж байсан боловч түүний эрин үеийн нөхцөл байдал, зан чанарын онцлог, ордны зөвлөхүүдийнх нь явуулга заримдаа хааны бодлогод түрэмгийлэл, харгислалд хүргэдэг байжээ. Филиппийн хаанчлал Европ дахь Францын нөлөөг бэхжүүлсэн байна.

IV Филипп хааны үед гаргаж байсан зоос.

Түүний бүх үйл ажиллагааны гол чиглэл нь хааны хоосон сан хөмрөгийг дүүргэх байнгын хүсэл байсан бөгөөд тэрээр мөнгөний хатуу чанга бодлого хэрэгжүүлж байсан.

IV Филипп хааны Англи, Герман, Савой болон хилийн бүх эзэмшил рүү чиглэсэн эрч хүчтэй гадаад бодлого нь Францын эзэмшил газрыг нэмэгдүүлэхэд хүргэдэг байсан нь түүний үеийнхэн болон дараагийн үеийнхэн талархаж байсан цорын ганц ололт амжилт байв.