Jump to content

Хааны эрэлд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
"Хааны эрэлд-2009"

Монгол Улсын Зэвсэгт хүчин 2002 оноос хойш "Хааны эрэлд" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль (англи. Khaan Quest) -ийг зохион байгуулж байна.

Анх эхлэхдээ Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран “Хааны эрэлд” хоёр талын сургууль хэлбэрээр зохион байгуулж байсан. Харин 2006 оноос олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлага болгон өргөжүүлэн зохион байгуулж ирсэн. Өнгөрсөн хугацаанд “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд дэлхийн 5 тивийн, 72 улсын 21,000 гаруй цэргийн алба хаагч оролцсон байна.

2026 онд “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургуулийг олон улсын сургууль болгон зохион байгуулсны 20 жил, мөн Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн баг илгээсэн, анхны эмэгтэй энхийг сахиулагчийг энхийг сахиулах ажиллагаанд оролцуулсны 20 жилийн ой давхцаж байгаагаараа онцлогтой байсан.

"Хааны эрэлд-2023" олон улсын сургуулийн нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бригадын генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо, гадаад улсаас Монгол Улсад суугаа зарим Элчин сайдууд, Батлан хамгаалахын атташе нар, Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн командлагчийн орлогч хошууч генерал Крис Смит болон сургуульд оролцогч зарим улсын хүндэт зочид, цэргийн төлөөлөгч нар оролцож байлаа.

"Хааны эрэлд-2026" олон улсын сургуулийн нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал С.Ганбямба, гадаад улсаас Монгол Улсад суугаа зарим Элчин сайдууд, Батлан хамгаалахын атташе нар, АНУ-ын Номхон далайн цэргийн командлагчийн орлогч дэслэгч генерал Жорж Ровэл нар хүндэт зочноор оролцлоо.

"Khaan Quest-2015"

2026 оны “Хааны Эрэлд 2026” сургууль 2026 оны 06 дугаар сарын 20-ноос 07 дугаар сарын 03-ны өдрүүдэд явагдаж, тус сургуульд 18 орны 1100-аад алба хаагчид оролцсон ба сургуулийн удирдагчаар ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Д.Мягмаржав хоёр дахь удаагаа томилогдон ажилласан.

“Хааны Эрэлд 2026” сургуулиас эхлэн НҮБ-ын цэнхэр дуулгатай “Мазаалай” тус сургуулийн хүндэтгэлийн бэлэг тэмдэг болсон.

“Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулилт нь Ази, Номхон далайн орнуудын энхийг дэмжих ажиллагааны таван томоохон арга хэмжээний нэг болон өргөжөөд байна. Тус сургуулиар дамжуулан оролцогч улс орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, найрамдал нөхөрлөл, хамтын ажиллагаа, цэргийн итгэлцлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг байна.

“Хааны эрэлд 2026” сургуулийн хувьд хэд хэдэн онцлогтой явагдсан. Нэгдүгээрт команд штабын сургуульд холимог батальоныг оролцуулж байгаагаараа онцлогтой. Холимог батальон гэдэг нь гадаадын оролцогч нарыг Монгол цэргийн албан хаагчтай нэгдсэн журмаар команд штабын сургуульд оролцуулахыг хэлдэг. Мөн БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын UNIMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэх 16 дугаар ээлжийн мотобуудлагын батальоныг энэ удаагийн команд штабын сургуульд хамрагдуулж, сургаж дадлагажуулж байна.

Харин хээрийн сургуулийн хувьд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэдэг үндсэн арга техникүүдийг хичээлийн цэгүүдээр дамжуулан олгож байна. Сургалтын үндсэн багш нар нь Монгол Улсын Зэвсэгт хүчнээс томилогдсон. Мөн оролцогч улс орнууд сургагч багш нараа оролцуулж дэмжлэг үзүүлэн ажиллсан. Энэ жилийн сургуулийн бас нэгэн онцлог зүйл нь Улаанбаатараас баруун аймгуудыг чиглэсэн төв замаас сургалтын нэгдсэн төв хүртэлх 18,5км замын ажлын суурийг барих ажлыг эхлүүлсэн. “Хааны Эрэлд 2026” сургуулийн үеэр Америк, Монголын цэргийн инженерүүд хамтраад 14 хоногийн хугацаанд байгуулж байна. Мөн энх тайван, аюулгүй байдлын чиглэлээр хуулийн сургалт болон эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын олон улсын сургалт дадлагыг “Хааны Эрэлд 2026” сургуулийн хүрээнд зохион байгуулсан. Түүнчлэн, нисдэг тэрэгнээс буух, суух хамтарсан сургуулилт болон эмнэлгийн татан гаргалтыг нисдэг тэргээр зохион байгуулах дадлагыг хийж байгаагаар өмнө жилүүдийнхээс онцлогтой болжээ.