Хаан оцон шувуу

Хаан оцон шувуу

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Шувуу
Баг: Оцон шувуу хэлбэртэн
Овог: Оцон шувууныхан
Төрөл: Aptenodytes
Зүйл: A. patagonicus
Латин нэр
Aptenodytes patagonicus
Miller,JF, 1778

Aptenodytes patagonicus

Хаан оцон шувуу (Aptenodytes patagonicus) нь император оцон шувууны дараа орох 2 дахь том зүйл оцон шувуу юм. Антарктидын ойролцоох бүсийн арлуудад амьдрах ба нийт 2.23 сая хос бий бөгөөд тоо толгой нь цөөрөх хандлагатай байна.

Биеийн бүтэц[засварлах | кодоор засварлах]

Хаан оцон шувуу нь 90 см өндөр, 11-16 кг жинтэй ба бусад бүх зүйлийн оцон шувуудын адил усны даралт, эсэрүүцлийг багасгах шувтан хэлбэрийн биетэй ба далавч нь хатуу, хавтгай сэлүүр болон хөгжсөн байдаг. Эр, эм шувууд үл ялиг өөр зүсмийн өдтэй ба эм нь биеэр арай жижиг. Хошуу нь хар өнгөтэй, урт нарийн, доошоо бага зэрэг махир ба 12-13 см урт юм. Доод эрүү, хошуу нь улбар шар эсвэл ягаандуу судалтай. Дэгдээхэй нь бор саарал өд сөдөөр хучигдсан байх ба 10-12 сар хүрээд гуужин солигддог. Хошуу нь нас бие гүйцтэл хар өнгөтэй байна.

Хаан оцон шувуу нь 6.5-10 км/ц хурдтай сэлэх ба 200 м, түүнээс дээш шумбаж чаддаг.

Идэш тэжээл[засварлах | кодоор засварлах]

Хаан оцон шувуу жижиг загас, арваалж, наймаалж, сам хорхойгоор хооллодог.

Үржил[засварлах | кодоор засварлах]

Зуны улирал болох 12-1 сарын хооронд нэгэн зэрэг өндөглөж эхэлнэ. Олноороо сүрэглэн далайн эргийн өргөн талд үржилд орон, дэгдээхэйгээ өсгөж бойжуулдаг. Өндөг нь 54 хоноод хагарах ба энэ хүртэл эр, эм ээлжлэн дарна. Зуны далай, тэнгис хоол тэжээлээр элбэг тул эцэг, эх нь дэгдээхэйгээ сайтар хооллоно. 6 сарын үед намар болох ба дэгдээхэйн биеийн жин нас бие гүйцсэн оцон шувууны 80%тай тэнцэхүйц томорсон байдаг. Хүйтэрч эхэлмэгц эцэг эх нь 2 долоо хоногт 1 удаа л хоол зөөдөг болох ба дэгдээхэй биендээ хуримтлуулсан өөх, таргаар өлсгөлөн, хүйтнийг тэсвэрлэн давдаг. Хавар болоход дэгдээхэйн биеийн жин талдаа хүртэл буурсан байна. Дашрамд дурдахад дэгдээхэйн биеийн жингийн талаас илүүг ходоод нь эзэлдэг аж. Хавар болон дулаарахад эцэг эх нь дахин хооллож эхэлнэ. Дэгдээхэйн өд сөд нь урган нас бие гүйцтэл 10 сараас 1 жил зарцуулдаг.

Зургийн цомог[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Хаан оцон шувуу – Викимедиа дуу дүрсний сан