Хавч идэгч далайн хав

Хавч идэгч далайн хав

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Чихгүй далайн хав
Төрөл: Lobodon
Зүйл: L. carcinophagus
Латин нэр
Lobodon carcinophagus
Жак Бэрнард Омброн & Оноре Жакино, 1842
Тархалт
Тархалт

Хавч идэгч далайн хав Lobodon carcinophagus нь Өмнөд туйлын бүсэд амьдрах Чихгүй далайн хав овгийн нэг зүйл юм. Энэхүү зүйл нь сайн судлагдаагүй бөгөөд тоо хэмжээ нь 8-50 сая гэж тооцоод байна. Энэ нь Дэлхий дээрх 2 далайн хав тутмын 1 нь хавч идэгч байна гэсэн үг юм.

Биеийн бүтэц[засварлах | кодоор засварлах]

Эр нь 2.6 м урт, 200-300 кг жинтэй байна. Эм хавч идэгч далайн хав нь 3.6 м урт, 230 кг жинтэй. Үс нь гуужисны дараа хар бараан өнгөтэй, гэдэс орчим нь шаргал цайвар байх ба цйрсаар хавар гэхэд бүх бие нь шаргал цайвар болдог. Зулзага нь 1.2 м урт, 20-30 кг жинтэй төрнө. Хөхүүлж байх хугацаанд өдөрт 4.2 кг-р жин нь нэмэгдэн томордог байна. 2-4 долоо хоног хөхүүлнэ. Хавч идэгч далайн хав нь 30-36 насалдаг.

Идэш тэжээл[засварлах | кодоор засварлах]

Хавч идэгч далайн хавын шүд.

Энэ далайн хав нь ганц төрлийн хоол тэжээл дагнан иддэг буюу идэш тэжээлийн 98% нь Антарктидын сам хорхой ажээ. Жил бүр эдгээр далайн хав нь 80 сая тонн сам хорхой иддэг байна.Мөн загасаар хооллох ч, хавч идэгч нэртэй мөртлөө хавч иддэггүй аж. Шөнийн цагт далайн мандалд цуглан хөвөх сам хорхойг устай нь амандаа хийн шүднийхээ завсраар усыг нь шүүн зажилж иддэг.

Галлерей[засварлах | кодоор засварлах]