Jump to content

Хагийн хар нуур

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хагийн хар нуур
Хагийн хар нуур, Монгол
Хагийн хар нуур
Хагийн хар нуур
БайршилТөв аймаг
Солбицол48°27′N 107°54′E / 48.450°N 107.900°E / 48.450; 107.900Солбицол: 48°27′N 107°54′E / 48.450°N 107.900°E / 48.450; 107.900
ЦутгалХийдийн горхи
Гарах урсгалТуул гол
Ус цуглуулах талбай41 км2 (16 миль2)
Ай савд багтдаг улсМонгол
Урт2.5 км (1.6 бээр)
Өргөн0.8–1.1 км (0.50–0.68 бээр)
Талбай2 км2 (0.77 миль2)
Хамгийн гүн цэг8 м (26 фут)
Усны хэмжээ0.022 км3 (780,000,000 фут3)
Хөвөөний түвшин1,820 м (5,970 фут)
Хөлдөх хугацаа10-5 сар

Хагийн хар нуур нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Бага Хэнтийн нурууны салбар Хийдийн сарьдагийн өвөрт Сүүн оргил уул, Хүлэрийн цахир уулын хооронд, далайн түвшнээс дээш 1,820 метр өндөрт оршдог цэнгэг уст нуур юм. Хагийн хар нууранд Хүлэрийн давааны араас эх авах Хагийн хар нуурын гол, Хийдийн сарьдагийн өврөөс эх авах Хийдийн горхи цутгаж, нуураас Хагийн гол эх авч 30 гаруй км урсан Туул голд цутгана.

Байгалийн бүс, бүслүүрийн хувьд уулын тайгын бүс буюу Туул голын сав газрын эхэн хэсэгт байрлах бөгөөд Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хил дотор, Улаанбаатар хотоос зүүн хойд зүгт 180 км, Эрдэнэ сумын төвөөс 90 км зайд оршдог.

Эргэн тойрон битүү ой модоор эмжигдэж өндөр уулсаар хүрээлэгддэг. Хагийн хар нуур нь мөсөн голын гарал үүсэлтэй нуур бөгөөд нуурын урт 2.5 км, өргөн 0.8-1.1 км, талбай 2 км2, периметр 6.91 км, ус хурах талбай 41.0 км2, усны эзлэхүүн 22 сая.м3.

Усны температур 7,8 дугаар сард 15.00C – 17.00C, 10 дугаар сараа 5 сар хүртэл хөлдөнө.

Нуурын ёроолд нь хар бараавтар лаг элс, бул чулуу, гүехэн хэсэгт нь замагтай.

Умард мөсөн далайн ай савын загас, хөвч тайгын ан амьтан, жигүүртэн шувуу элбэгтэй.