Jump to content

Хадай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хадай нь Хархуцаг жононгийн удаах хүү , Адай хааны дүү юм. Тэрээр 17 насандаа эцгийнхээ хэргэм зэрэг, ажил албыг өвлөн авч жонон сэнтийд заларсан. Хадай жонон нь баруун түмтийг захирдаг байсан бөгөөд 1424-1434 онд Ойрад Баруун Монголын дунд болсон дайнд ах Адай хааныхаа хамтаар эх орон газар нутгийнхаа төлөө,хамаг Монголынхаа төлөө өөрийн биеэ үл хайхран халуун амь ,бүлээн цусаа золиход ч бэлэн, мөр зэрэгцэн тулалдаж яваад 37 насандаа Мин улсад хорлогдон таалал төгссөн.