Jump to content

Халдалагад өртсөн Японы улс төрчид (1945 оноос хойш)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Японд болсон улс төрийн халдалагууд

[засварлах | кодоор засварлах]
Он, сар Болсон явдал
1960 оны 6-р сар Ерөнхий сайд Киси Нобусукэ-г өөрийн Кантэй өргөөнийхөн дэргэд баруун үзэлтэн хутгалж хүнд шархадсан.
1960 оны 10-р сар. Японы Социалист намын дарга Асанума Инэжиро-г баруун жигүүрийн үндсэрхэг үзэлтэн үг хэлж байхад нь сэлэмээр алсан.
1963 оны 7-р сар. Баруун жигүүрийн бүлэглэл Барилгын яамны сайд Коно Ичирогийн байшинг шатаажээ.
1964 оны 3-р сар. АНУ-ын Элчин сайд Эдвин Райшауэр руу Япон залуус хутгатай халдлага үйлдэж түүнийг хүнд шархадуулжээ.
1975 оны 6-р сар. Ерөнхий сайд асан Сато Эйсакуг оршуулах ёслол эхлэхийг хүлээж байсан Ерөнхий сайд Мики Такео-г нь баруун жигүүрийн бүлгийн гишүүн нүүр рүү нь цохисон байна.
1990 оны 1-р сар. Нагасаки хотын захирагч Мотошима Хитоши баруун жигүүрийн бүлэглэлийн гишүүнд буудуулж хүнд шархаджээ.
1990 оны 2-р сар. Төлөөлөгчдийн танхимын гишүүн Хамада Коичи руу зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн төмөр барин дайрсан.
1990 оны 10-р сар. Төлөөлөгчдийн танхимын гишүүн Нива Хёосукэ Нагоя дахь Морияма өөрийгөө хамгаалах хүчний баазад болсон ёслолын ажиллагааны үеэр хутгалуулж, 12 хоногийн дараа нас баржээ.
1992 оны 3-р сар. Либерал ардчилсан намын дэд ерөнхийлөгч Канемару Шин үг хэлж байхдаа шархаджээ. Сумнууд индэр лүү туссан боловч Канемару гэмтээгүй байна.
1995 оны 3-р сар. Үндэсний цагдаагийн комиссар генерал Кунимацу Такажи Токиогийн Аракава дахь гэрийнх нь өмнө цагаан маск зүүсэн хүн хүнд шархадуулжээ.
1995 оны 5-р сар. Токиогийн захирагч Аошима Юкиод зориулсан тэсрэх бөмбөг дэлбэрч, дэлбэрэлтэнд хоёр хүн өртөж шархадсан байна.
1996 оны 10-р сар. Гифу мужийн Митаке хотын дарга Янагава Ёширо гэртээ хүнд шархаджээ.
2002 оны 10-р сар. Төлөөлөгчдийн танхимын төлөөлөгч Иший Коки гэрийнхээ үүдэнд баруун жигүүрийн бүлэглэлийн гишүүнд хутгалуулж алуулсан.
2006 оны 8-р сар. Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Като Койчигийн Ямагата мужийн Цуруока дахь гэр болон түүний зэргэлдээх ажлын байрыг баруун жигүүрийн бүлэглэлийнхэн шатаажээ.
2007 оны 4-р сар. Нагасаки хотын дарга Ито Итё дахин сонгогдох кампанит ажил хийж байхдаа зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн гишүүнд буудуулж амиа алдсан.
2022 оны 7-р сар. Ерөнхий сайд асан Абэ Шинзо Нара хотод Зөвлөхүүдийн танхимд нэр дэвшигчийн төлөөх кампанит ажил хийж байхдаа нуруундаа буудуулж нас барсан.