Jump to content

Халтарын Дамдин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Халтарын Дамдин (1939 онд Улаанбаатар хотод төрж, 2015 оны 11-р сарын 16-нд нас барсан) нь Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолтой кино найруулагч, зураглаач.

1957 онд нийслэлийн 5-р дунд сургуулийг төгсөөд шууд ЗХУ-ын БХКУДС-д нэрт оператор профессор Б.И.Волчекийн урланд орж суралцан 1962 онд кино оператор (зураглаач) мэргэжлээр амжилттай төгсжээ. Дипломын ажил нь найруулагч Р.Доржпаламын найруулсан "Энэ хүүхнүүд үү" киноны зураг авалт байлаа.

1962-1971 онд "Монгол кино" үйлдвэрт зураглаач, 1971-1993 онд ерөнхий найруулагчаар Монголын киночдын нийгэмлэгийн тэргүүн ,1994 оноос “ Харцага ”, Радио Телевизийн-ийн дээд сургуулиудад багшлан Монголынхоо мэргэжлийн кино найруулагч,зураглаачдыг бэлтгэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан ажилласан байна.

Х.Дамдин гуай 1970-аад оноос найруулагч болохоор шамдан хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн "Навсайдамба ба түүний нөхөд" зохиолоор "Улаан дарцаг" киног бие даан найруулсан нь олон сайхан кино найруулах эхлэл байжээ.

  • 1974 он "Нэг ангийн хоёр"
  • 1977 он "Зуслангийн найзууд"
  • 1988 он "Амьдралын нахиа"
  • 1992 он "Ингэ буйлах нутагт"
  • 1993 он "Амилсан чөтгөр"
  • 1993 он "Эр хүн" зэрэг кинонуудынхаа зохиолыг бие дааж болон бусадтай хамтран бичжээ.

Х.Дамдин найруулагч Монголын кино урлагийн хөгжлийн төлөө 1970-аад онд "Гадаадын шилдэг кино зохиол" номыг санаачлан, өөрөө нэг зохиолыг нь орчуулан эрхлэн гаргаж байсан. Мөн гэрэл зургийн гарын авлага болон "Сэтгэлийн өглөг" ном бичжээ.