Халтар шунгуур

Халтар шунгуур
Podiceps nigricollis nigricollis
Podiceps nigricollis nigricollis
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Шувуу
Баг: Налтан
Овог: Шунгуурынхан
Төрөл: Podiceps
Зүйл: P. nigricollis
Латин нэр
Podiceps nigricollis
Brehm, 1831


Халтар шунгуур, Podiceps nigricollis, нь Австрали, Антарктидаас бусад тивд амьдардаг, Шунгуурынхан овгийн усны шувуу юм.

Дэд зүйлүүд[засварлах | кодоор засварлах]

P. n. nigricollis,

Нийт 3 дэд зүйл бий:

  • P. n. nigricollis нь баруун Европ, баруун Азид таарна.
  • P. n. gurneyi Өмнөд Африкт.
  • P. n. californicus Баруун өмнөд Канад, АНУ-д.

Гадаад төрх[засварлах | кодоор засварлах]

Халтар шунгуур 28–34 см урт, тагтаатай ойролцоо хэмжээний биетэй. Нас бие гүйцсэн нь зуны улиралд хар хүзүү, толгой, шар чихний туг өдтэй тул андашгүй. Өвөл болоход цайвар цагаан байх ба толгойн ар хэсэгт хардуу байдгаараа Ухаа шунгуураас ялгардаг.

Зан авир[засварлах | кодоор засварлах]

Энэхүү шувуу нь сэлж шумбахдаа гарамгай ба усан доор загас, үе хөлтөн зэргийг хөөн барьж иддэг. Аюул тохиолдоход нисэхээсээ шумбахыг илүүд үзнэ. Бусад шунгуурын адил усны эрэг хөвөө орчимд үүрээ засах бөгөөд хөл нь нилээд хойно байрлалтай тул алхаж явахдаа тааруу юм.

Голдуу 2 өндөг гаргана. Дэгдээхэй нь судалтай байх заримдаа ба эцэг эх нь нуруун дээрээ суулган харж торддог.

Халтар шунгуур жилийн ихэнх хэсгийг (9 - 10 сар) бараг нисэлгүйгээр өнгөрөөх ба нүүдлийн үедээ л 6000 км хол зам туулан нисдэг байна.


Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  • Загвар:Aut (2004). Podiceps nigricollis. 2006. Байгаль Хамгаалах Олон Улсын Холбооны Ховордсон амьтдын улаан жагсаалт. IUCN 2006. www.iucnredlist.org. 9 May 2006-д авсан. Database entry includes justification for why this species is of least concern
  • Загвар:Aut (2006): Nuevos registros para la avifauna de El Salvador. ["New records for the avifauna of El Salvador"]. Boletín de la Sociedad Antioqueña de Ornitología 16(2): 1–19. [Spanish with English abstract] PDF fulltext
  • Ogilvie, Malcolm (2003). Grebes of the World. Uxbridge, UK: Bruce Coleman. ISBN 1-872842-03-8. {{cite book}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Podiceps nigricollis – Викимедиа дуу дүрсний сан