Халх дээл
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Халх дээл нь Халх монголчуудын эдийн соёлын үндсэн хувцас хэрэглэл юм. Халх ястны эмэгтэйчүүд түнтгэр мөртэй дээл өмсдөг байсан ба үс нь Хангарди шувууг бэлгэдсэн дэргэр үсэндээ 5-10 кг мөнгөн эдлэлийг шүр сувдаар гоёж, чимэглэж зүүдэг байсан. Халхууд улаан өнгө нь галын дөлийг, цэнхэр өнгө нь тэнгэр огторгуйг бэлгэддэг хэмээн эрхэмлэн хэрэглэдэг. Халх ноёны хувцсыг манжууд Монголын төрийг эзэгнэсэн хар бараан он жилүүдэд өмсдөг байсан. Ноён хүний малгай нь энгийн ардынхаас отог жинсээрээ ялгардаг. Ноён хувцас дээр луу, усан долгион хээ, үүлэн долгион хээг дүрслэн хатгасан байдаг. Луун хээний хумс, хүрмэн дээрх пүүс нь зэрэг дэвийг нь тодорхойлдог. Энэ хувцас бол хүндэтгэл ёслолын хувцас бөгөөд Монгол орны эрх чөлөө, сайн сайхныг бэлгэдсэн олон бэлгэдлийг өөртөө шингээсэн байдаг.