Jump to content

Хамгийн бага ерөнхий хуваагдагч

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хамгийн бага ерөнхий хуваагдагч (ХБЕХ) гэдэг нь 2 бүхэл тооны хувьд, аль алиных нь хуваагдагч болдог хамгийн бага натурал тоог хэлнэ. Хэрэв уг 2 бүхэл тооны аль нэг нь 0-тэй тэнцүү бол хамгийн бага ерөнхий хуваагдагчийг 0 гэж тооцно. Товчоор ХБЕХ буюу LCM (Англи: Least Common Multiple) гэж тэмдэглэгддэг. a, b бүхэл тоонуудын ХБЕХ-г ХБЕХ(a, b) буюу lcm(a, b) гэж бичнэ. Жишээлбэл, lcm(12,18) = 36, lcm(17,11) = 187 болно.

Хамгийн бага ерөнхий хуваагдагчийг Хамгийн их ерөнхий хуваагч - ХИЕХ, GCD (Англи: Greatest Common Divisor) ашиглан тооцоолох боломжтой.0-ээс ялгаатай a, b гэсэн бүхэл тоонуудын хувьд

ХБЕХ(a,b) = ab / ХИЕХ(a,b)

тэнцэтгэл биелнэ. Өөрөөр хэлбэл, хоёр тооны хамгийн бага ерөнхий хуваагдагч, хамгийн их ерөнхий хуваагчдын үржвэр нь тус хоёр тооны үржвэртэй тэнцүү байдаг.

Stub icon

Энэ математикийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.