Харимхай бүрхүүл

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Цилиндр хэлбэрийн тэнхлэг буюу гол дээр конус хэлбэртэй харимхай бүрхүүлээр холхивчийг бэхэлсэн байдал (120°- зүсэлт).
1) Тэнхлэг/Гол
2) Ховилтой эрэг (DIN 981), ногоон
3) Хамгаалалтын нимгэн төмөр (DIN 5406), хөх
4) Холхивч
5) Xаримхай бүрхүүл (DIN 5415), улаан
Харимхай бүрхүүлээр бэхэлгээ хийхэд шаардлагатай эд хэсэг:
Ховилт эрэг (зүүн)
Хамгаалалтын нимгэн төмөр (дунд)
Xаримхай бүрхүүл (баруун)

Харимхай бүрхүүл нь гол дээр суух холхивчийн бэхэлгээ юм. Энэ бэхэлгээ нь конус хэлбэрийн металл бүрхүүл (харимхай бүрхүүл) хамгаалалтын нимгэн төмөр болон ховилт эрэгнээс бүрдэнэ. Холхивчийн дотор талын цагираг нь харимхай бүрхүүлд тохирсон конус хэлбэрийн нүхэлгээтэй байна гэсэн үг.

Холхивчийг харимхай бүрхүүлийн тусламжтайгаар бэхлэх нь цэвэр хүчний холбоос юм. Гэхдээ ийм холхивчийин дотоод цагираг нь энд цагираг пүршний үүрэг гүйцэтгэн, ангархай буюу амтай харимхай бүрхүүлийг гол руу шаxна. Харимхай бүрхүүлийг бэхэлгээнээс гадна холхивчийн сул явалтыг тохируулж өгдөг. Харимхай бүрхүүлийг чангалахын тулд дэгээтэй түлхүүр хэрэглэдэг.

Харимхай бүрхүүлийг багаж хэрэгслийн үйлдвэрлэлд ч бас хэрэглэдэг. Фрезерийн суурь машины фрезерийг гараар нарийн (нарийвчлал өндөр) хэмжээсээр тохируулах боломж олгох ба бусад суурь машинуудад ч ийм функцээр хэрэглэдэг. Бүрхүүл нь нэг үзүүрийн гадна талдаа эрээстэй харин нөгөө талдаа конус хэлбэртэй байдаг.