Хар баасан гараг
Барууны мухар сүсэгт 13-ны өдөр Баасан гарагт таарахыг азгүй өдөр хэмээн үздэг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Зохиол судлаачдынхаар 19-р зуунаас өмнө "Хар баасан гараг"-ийн тухай бичигдэж үлдсэн баримт байдаггүй. Хамгийн эртний баримтыг Английн сэтгүүлч Хэнри Сутерланд Эдуардс 5-р сарын 13-нд нас барсан Жоакино Россинигийн намтарт бичиж үлдээжээ.
Түүний сүүлийн амьсгааг хүртэл нөхөд нь хамт байж, олон Италиудын үздэгээр муу гараг Баасан, муу тоо 13 буюу 5-р сарын 13 гэх энэ онцгой өдөр бурхан болсон юм.
Хар баасан гарагийн үүслийн тухай олон таамаглал байдаг.
Нэг таамаглалд муу тоо 13, муу гараг баасан гэсэн хоёр эртний мухар сүсэг орчин цагт нийлснээс үүссэн гэж үздэг.
- Тоо судлалд 12-ын тоо нь бүрэн бүтэн гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд 12 сар, 12 цаг, Олимпын 12 бурхан, Израйлийн 12 омог, Есүсийн 12 архад, Шиа Ислам шашны Мухаммэдийн 12 залгамжлагч, зурхайн 12 орд, гэх мэт… Эдгээр үзэхэд 13 гэдэг нь бүрэн бүтэн, хязгаараас давсан гэсэн утгыг илэрхийлнэ. Мөн нэг ширээнд суусан 13 хүний нэг нь үхдэг гэсэн Есүсийн сүүлчийн оройн зоог, Скандинавын домгоос гаралтай мухар сүсэг ч байдаг.
- 14-р зууны "Кэнтербарийн Үлгэрүүд"-д баасан гарагийг азгүй өдөр гэсэн байдаг. Мөн олон хүмүүс шинэ ажил эхлэх, хол аян замд гарахад баасан гараг муу гэж үздэг.
- Баасан гарагт Есүс Христ цовдлогдсон.
- Америкийн бизнесмен, зохиолч Томас Уиллиам Лаусоны бичсэн "Арван гуравны өдөр, баасан гараг" хэмээх алдартай зохиолд нь нэгэн ёс суртахуунгүй зууч мухар сүсгээ ашиглан Уал Стритийг сандаргадаг.
- Дан Броуны 2003 оны "Да Винчи Код" болон Жон Робинсоны 1989 оны "Үе залгамжлагч: Масонлигийн алдагдсан нууцууд" зохиолуудад Хар баасан гарагийг Загалмайтны цэргүүдтэй холбож өгсөн байдаг. 1307 оны 10-р сарын 13, баасан гарагт хаан ширээний сүр хүч, эд хөрөнгийг нэмэгдүүлэхээс үйдэлтэй Францад хэдэн зуун загалмайтны цэргүүдийг баривчилдаг. Энэхүү харгис үйлдлийн цаана 4-р Филип хаан байсан нь 5-р Клэмэнт пап ламын түүхэн нэр хүндийг үгүй хийсэн юм. 5-р Клэмэнт пап лам Филипийг хаан ширээнд залснаас эхлэн хаан загалмайтны цэргүүдийг хэлс хэргээр цаазалж Франц нь Пап лам болон сүмээс үл хамаарах болсон байна. Мэргэжилтнүүд энэхүү шинэ таамаглалд санал нэгддэг.
- Зарим хүмүүс Христийн шашинтай холбоотой гэж үздэг. Баасан гарагт Есүс цовдлогдсон болохоор баасан гарагийг азгүй өдөр гэдэг. Мөнхүү Еврей, Муслимууд баасан гарагийг шүтдэг бөгөөд Христийнхэн энэ хоёр шашны бүлэглэлийг бурханыг гутаасан гэж үздэг болохоор тэдний шүтдэг өдөр нь Чөтгөрийн өдөр болох юм. 13-ын хувьд бол Есүстэй 12 шавь нь нийтдээ 13 болох бөгөөд 13 дахь нь буюу Иудас Искариот Есүсээс урвадаг.
13-ны Мягмар гараг
[засварлах | кодоор засварлах]Испани хэлтэй улсуудад 13-ны баасан гарагийн оронд 13-ны мягмар гарагийг азгүй өдөр гэдэг.
Герегчүүд мөн мягмар гараг (ялангуяа 13-ны)-ийг азгүй өдөр гэж үздэг. Мягмар гараг нь дайны бурхан Аресыг илэрхийлдэг. 4-р загалмайтны аян дайн 1204 оны 4-р сарын 13-ны мягмар гарагт Византын эзэнт гүрний нийслэл Константинопли хотыг сөнөөсөн, Оттоманчуудад мөн 1453 оны 5-р сарын 29-ний мягмар гарагт Константинопли хотыг сөнөөсөн нь энэхүү мягмар гарагийн мухар сүсэг бий болгоход нөлөөлжээ. Мөн Герег хэлэнд гурав дахь (7 хоногийн) гэсэн утгатай Трити (Τρίτη) гэдэг нэртэй өдөр байдаг. Энэ нь энэхүү мухар сүсэгт нөлөөлж "азгүйтэл гурваар ирдэг" гэдэг хэлц гарчээ. Ням гарагаас долоо хоногоо тоолбол 3 дахь өдөр нь Мягмар гараг юм.
17-ны Баасан гараг
[засварлах | кодоор засварлах]Италид 17-ны баасан гарагийг азгүй өдөр гэдэг. Италид 13 нь азын тоо гэдэг байна. Гэвч Англи-Саксоны соёлын нөлөөгөөр залуус 13-ны баасан гарагийг муу гэдэг болжээ.
2000 оны Shriek If You Know What I Did Last Friday the Thirteenth (Шрийк, 13-ны баасан гарагт намайг яасныг мэдэх үү?) гэдэг кино Италид Shriek – Hai impegni per venerdì 17? (Шрийк - 17-ны баасан гарагт ямар нэгэн юм хийхгүй юм уу?) гэдэг нэртэйгээр гарч байжээ.
Нийгэмд нөлөөлөх нь
[засварлах | кодоор засварлах]Америкийн Хойд Каролина мужийн Ашвилль дахь Сэтгэлийн Дарамт Удирдах Төв АНУ-д 17-21 сая хүн энэ өдрөөс айдаг гэжээ. Зарим хүмүүс айдсаасаа болж ажилдаа явах, нисэх, орноосоо босох гэх мэт өдөр тутмын энгийн үйл хийдэггүй байна. "Энэхүү өдөр 800-900 америк доллар алддаг."
Ослын хэмжээ
[засварлах | кодоор засварлах]2008 оны 6-р сарын 12-нд Даатгал Статистикийн Голландын Төв "Бусад баасан гарагуудаас 13-ны баасан гарагт хамгийн бага осол гардаг. Учир нь хүмүүс маш болгоомжтой байх юм уу, аль эсвэл гэртээ байдаг. Голландад 13-ны баасан гарагт хүмүүс маш болгоомжтой машин барьдаг гэдгийг статистикийн тоо баримт харуулж байна. Сүүлийн хоёр жилд голландын даатгалын компаниуд баасан гарагт дунджаар 7800 осол хүлээж авсан бол 13-ны баасан гарагийнх дунджаар 7500 байжээ."