Jump to content

Уолл Стрит

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Уал Стрит-с чиглүүлэгдэв)
Уолл Стрит
Нью-Йоркийн Хөрөнгийн Бирж Уолл Стритээс харагдаж байгаа байдал

Уолл Стрит (Англи: Wall Street) нь Нью-Йорк хотын Бродвэйгээс доод Манхэттэн дахь Зүүн голын Өмнөд гудамж хүртэлх гудамжийн нэрээр нэрлэгдсэн санхүүгийн дүүрэг юм.

Одоогоос 400 орчим жирийн өмнө Уолл Стрит хүн мэдэхгүй шахам шороон зам байжээ. Түүнээс хойш түүх энэ замыг дэлхийн санхүүгийн төв болгон өөрчилсөн юм. Уолл Стрит нь дэлхийн бүх гудам дотор хамгийн алдартай нь, бас хамгийн учир битүүлэг гудам юм. Нарийвчилбал хувьцаа, бондын арилжаа хийхээр ирсэн худалдаачид, худалдан авагчид, зуучлагчид цуглардаг газар билээ. Уолл Стрит нь үнэт цаас болон бие даасан зах, тэдгээрийг хөдөлгөгч хүч болсон ашиг сонирхлыг агуулагч цогц ойлголт бөгөөд 1934 онд Үнэт цаас, Биржийн хуулиар байгуулагдсан Үнэт цаас, Биржийн Хороо үйл ажиллагааг нь удирдан зохицуулдаг.

1960 оны газрын зураг
Уолл Стрит 1797 он
Урьдчилан тооцоолсон Уолл Стритийн зураг 1789 он
1847 он.
Брөүд Стрийтээс Уолл Стритийн харагдах байдал, 1867 он
манхеттен 1914 он.

1609 онд Нидерландчууд Нью-Йорк хотыг худалдааны цэг болгон байгуулаад удаагүй байхдаа шороон замын хажуу талд шавраар бүрсэн гөрмөл хананы нэрээр Уолл Стрит буюу Ханат Гудамж хэмээн нэрлэсэн түүхтэй. Уг ханыг дараа нь модоор засаж үхэр хаших, Индианчуудаас хамгаалах зорилгоор ашиглаж байв.

1626 онд Манхеттенийг 24 доллар болон хэдхэн ширхэг шүрээр худалдаж авсан нь индианчуудаас худалдан авсан байдаг. Уолл Стритийн гудмын нэг адагт Хадсон голын зогсоолууд, нөгөө адагт импортын бараа орж ирдэг Ийст Ривер буюу Зүүн Голын боомт оршиж байсан тул тун удахгүй арилжааны төв болон өргөжжээ.

АНУ-ын анхны хөрөнгийн бирж 1790 онд Филадельфи хотод байгуулагдсан билээ. Жорж Вашингтон ерөнхийлөгчийн тангарагаа өргөж байсан Уолл Стритийн Холбооны танхимд 1789 оны AНУ-ын анхны Конгресс хуралдаж бизнесийн хамгийн анхны тогтоолоороо дайны зардлыг санхүүжүүлэхийн 80 сая долларын өртөгтэй засгийн газрын бонд гаргахыг зөвшөөрчээ.

1792 оны 3 сарын 17-ны өдөр 24 худалдаачин "Баттонвүүдийн гэрээ " хэмээн нэрлэгдсэн баримт бичигт гарын үсэг зурж, үнэт цаасыг зөвхөн хоорондоо худалдаалж байх, шимтгэлийн түвшинг хатуу тогтоож мөрдөх, бусад дуудлага худалдаанд оролцохгүй байх гэсэн зарчмуудыг тохирчээ. Эдгээр хүмүүсийг Нью-Йоркийн хөрөнгийн биржийн анхны гишүүд гэж тооцдог. 1817 оны 3 сарын 8-ны өдөр уг гишүүд албан ёсны журмаа батлаж Нью Йоркийн Хөрөнгийн Биржийн Зөвлөлийг байгуулсан байна.

19-р зууны үед Уолл Стритэд бизнес ид өрнөж байлаа. Калифорнид алтны асар их нөөц илэрч Америк бүхэлдээ тэр зүгт анхаарлаа хандуулж эхлэв. Уурхай төмөр замын хувьцаа онцгой эрэлттэй боллоо. Зөвлөлийн гишүүд хэтэрхий эрсдэлтэй гэж үзсэн олон төрлийн хувьцааг гишүүн биш хүмүүст идэвхтэй зарж байлаа.

1870-аад оны сүүлээр Виллиам болон Бивер гудамжны нийлдэг өнцөг нь зарах, худалдан авах зар хэлэн хашгиралдах брокерууд хөлхөлдсөн газар болж хувирчээ. Тэдгээрийг "гудамжны брокер", арилжааны захыг нь "гудамжны бирж" гэж нэрлэж байв.

Өргөжин томорсон "Гудамжны бирж" нь 1890-ээд оны эхээр илүү чөлөөтэй Брод гудамжруу нүүн очиход брокерүүд нь ойролцоо орших Миллс Билдинг нэртэй байшинд өрөө хөлслөн суух болжээ. Өрөөн доторх тусгай ажилтан нь хувьцаа худалдах, худалдан авах захиалгыг үйлчлүүлэгчээсээ аваад доор байгаа брокерт хашгиран хэлдэг байв. Энэ гудамжны нөлөө бүхий хүмүүсийн нэг байсан Эммэнуэл С.Менделс 1908 онд Гудамжны Биржийн Агентлагийг байгуулан арилжааны зохистой журмыг боловсруулсан боловч эрх мэдэл дутаж байлаа. Гэсэн ч тэрээр зөвлөх нартайгаа хамтран албан ёсны журам тунхаглаж Нью-Йоркийн Гудамжны Брокеруудын Холбоог 1911 онд байгуулсан байна.

1953 онд Нью-Йоркийн Гудамжны Хөрөнгийн Бирж хэмээх 1928 оноос дуудуулж ирсэн энэ нэрээ өөрчлөн Америкийн Хөрөнгийн Бирж гэгдэх болжээ. Ингээд биржийн бүхий л үйл ажиллагааг явуулж ирсээр 143 жилийн дараа Америкийн Хөрөнгийн Бирж маань 2008 онд Нью-Йоркийн Хөрөнгийн Бирж Евронекстэд худалдагдсан билээ.

1997 - 2005 оны үл хөдлөх хөрөнгийн хөөсрөлт түүний үр дагавар нь бараг хүн бүрийн амьдралд нөлөөлсөн билээ. "Төгс эрхшээгч шуурга" хэмээн нэрлэгдэх болсон энэ хямрал нь Уолл Стрит нь энгийн ард иргэд, бизнестэй нягт холбоотойг харуулсан бөгөөд одоо ч үр уршиг нь үргэлжилсээр байна.

Гадны холбоосууд

[засварлах | кодоор засварлах]
 Commons: Уолл Стрит – Викимедиа зураг, бичлэг, дууны сан