Хатанга гол
Харагдац
Хатанга | |
---|---|
Эх | Котуй, Хета голууд |
Адаг | Хатангагийн булан |
Усаа цуглуулдаг орнууд | Орос |
Урт | 227км |
Ус цуглуулах талбай | 364,000км² |
Хатанга гол (Орос: Река Хатанга) нь Оросын Холбооны Улсын Красноярскийн хязгаараар урсах гол юм. Котуй, Хета голууд нийлж үүсгэдэг. Хатанга гол 227 kilometres (141 mi) урттай; ай савын талбай нь 364,000 км². Лаптевын тэнгисийн Хатангагийн буланд цутгадаг. Тус голын ай савд нийт 11,600 км² талбайг эзлэн орших 112,000 гаруй нуур байдаг аж.
Хатанга гол 9-р сарын сүүл, 10-р сарын эхээр хөлдөж, 6 сарын эх хүртэл мөсөн хучлагаа тайлдаггүй.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Оросын ангийн арьсны наймаачид Хатангад 1611 онд анх хүрчээ.[1]
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ Armstrong, Terence (2010). Russian Settlement in the North. Cambridge University Press.