Jump to content

Хиппократэс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Hippocrates

Косын Хиппократэс буюу Гиппоркрат (эртний грек хэл. Ἱπποκράτης, латин. Hippocrates; ойролцоогоор МЭӨ 460 он орчим Кос арал дээр төрсөн - МЭӨ 377 онд Эртний грекийн Лариса хотод нас барсан)- анагаах ухааны эцэг гэгдэх, эртний грекийн эмч бөгөөд олон хүн анагаах ухааны түүхэн дэхь хамгийн алдартай хүмүүсийн нэгт тооцдог билээ. Косийн анагаах сургуулийн тэргүүлэгч. Түүний гэгдэх бичмэлүүд нь тухайн үеийн хийсвэр сэтгэлгээтэй, ид шидийн маягтай "эмчилгээг" үгүйсгэж, анагаах ухааныг шинжлэх ухааны үндэслэлтэй болгож нэг салбар нь болгосон билээ. Хиппократэсийн онолоор хүний зан чанар нь бид орших 4 шингэний хоорондын харьцааг илэрхийлдэг (шар цос, хар цос, цус болон салс) гэдэг байсан бөгөөд хожим Галенд их нөлөө үзүүлсэн болно.

Хиппократиц корпус (Хиппократэсийн бичлэгүүд) гэж ихэнх нь ойролцоогоор МЭӨ 430-аас 330-ийн хооронд бичигдсэн анагаахын сэдэвтэй 60 орчим бичлэгийн хураамж билээ. Yнэн хэрэг дээрээ өөр хоорондоо үзэл бодлын зөрөөтэй олон хүний бүтээлийг Александрын Номын Сангийн алдаагаар Хиппократэс нэрэн доор ангилсанаас үүссэн зүйл. Бичлэгүүдийн ихэнхийг Хиппократэсээс өөр зохиогчид нэмэрлэсэн гэгддэг, тухайлбал Полибус хүргэнийх нь бүтээл гэгддэг. Эдгээр бичлэгүүдийн хамгийн нэрд гарсан нь Хиппократэсийн Тангараг, "юуны түрүүнд бүү гэм бол" ([Primium non nocere])гэсэн цаг түүхийн шуургыг давж үлдсэн гол санаатай, мөн л Хиппократэсийн нэрэн доорх өөр хүний бүтээл гэгддэг.