Хонь (одны орд)
Хонь (Латин: Aries) нь өрнийн зурхайгаар нарны зам дахь одны ордуудын нэг бөгөөд баруун талд нь загас, зүүн талд нь үхрийн орд оршино. Тэмдэглэгээ нь (юникод ♈) бөгөөд хонины эврийг илэрхийлнэ. Хонины орд нь 2-р зуунд астрономич Птолмейн тодорхойлсон оддын 48 ордны нэг бөгөөд орчин үед ашиглагддаг 88 ордны нэг болж үлджээ.
Одод
[засварлах | кодоор засварлах]Хонины ордны одод харьцангуй бүдэг бөгөөд хамгийн гэрэлтэй од болох Альфа Ариетис нь дөнгөж 2.01-ийн магнитудтай.
Дүрслэл
[засварлах | кодоор засварлах]Эртний Грекийн астрономичид хонины ордыг толгойгоо баруун тийш эргүүлэн хараад хэвтэж буй хониор дүрсэлдэг байв. Птолемейн Алмагестэд дурьдсан ёсоор α, β, γ Ариетис одод нь хонины толгой, эврийг тус тус үүсгэнэ.
Домог зүй
[засварлах | кодоор засварлах]Эртний Грекийн домог ёсоор Хонины орд нь Фриксосыг аварч, Колчист хүргэсэн алтан хонийг төлөөлдөг. Фриксос хонийг бурханд өргөж, арьсыг нь Алтан ноос хэмээх сүмд өлгөсөн гэдэг домогтой[1].
Зурхай
[засварлах | кодоор засварлах]2009 оны байдлаар Нар нь 4 сарын 19-нөөс 5 сарын 13-ныг хүртэл Хонины ордонд байрлана. Одон зурхайд үздэгээр Нар хонины ордонд 3 сарын 21-нээс 4 сарын 20 хүртэл байрладаг.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- H. A. Rey, The Stars—A New Way To See Them. Enlarged World-Wide Edition. Houghton Mifflin, Boston, 1997. ISBN 0-395-24830-2.
- Ian Ridpath and Wil Tirion (2007). Stars and Planets Guide, Collins, London. ISBN 978-0007251209. Princeton University Press, Princeton. ISBN 978-0691135564.