Хохори
Хохори(манж хэл: ᡥᠣᡥᠣᡵᡳ,галиг: Hohori) (1561-1624) болбоос манжийн Донго овгийн хүн. Хожуу Алтан улсыг үндэслэгч Нурхач хааны таван их сайдын нэг, цэргийн өрлөг жанжин.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Хохоригийн өвөг дээдэс нь эрт үед Гиоро овгийн хүмүүс байсан ч, хожим нь Япон тэнгистэй ойр байх Варка овгийн нутаг руу нүүснээр Донго хэмээх шинэ овогтон болжээ. Өвөө Кэчэ, эцэг Элэжи, ах Тунжулу нар нь өөрсдийн овгоо үе улиран захирч байжээ. 1587 онд ах Тунжулу нь нас барсанд 26 настайдаа овгийнхоо ахлагч нь болов. 1588 онд өөрийн Донго овгийг удирдан Нурхачд дагаар орж, түүний харъяат болсонд Нурхачи өөрийн ууган охин Донго гэгэ хэмээн алдаршсан Нэнжэг хатан болгож, хүргэнээ болгов.
1608 онд бэйл Цүенийг дагаж Ула аймгийн Ихан алин хотыг эзлэн авав. 1611 онд Эйду, Хурхан жанждын хамтаар Япон тэнгисийн эрэг дагуух зүрчидийн Хурха аймаг, Жакута хотыг эзлэн түвшитгэв. 1613 онд зарлигаар Ула аймгийг довтлон Ула хотыг эзлэхэд тус аймгийн эзэн Бужаньтай Ехэнара аймаг руу зугтав. 1615 онд Нурхачи найман хошууг байгуулахад Хохори болон түүний захирсан цэргийг Дайшаны захирсан Шулуун Улаан хошуунд харъяалуулав. 1616 онд Хожуу Алтан улс байгуулахад Таван их сайдын нэгээр томилов. 1619 онд Сархугийн тулалдаанд оролцож, ялалт байгуулав. 1621 онд Хожуу Алтан улс Шэньян, Ляоян хотыг эзлэх дайнд байгуулсан гавъяаг үндэслэж 3-р дэсийн зунбин түшмэлээр томилов. 1624 оны 8 сард нас барав.
Дээд эрдэмт хааны үед 3-р дэсийн гүн хэргэм нэхэн хүртээв. 1655 онд Эеэр засагчийн зарлигаар гавъяаг нь сийлсэн чулуун хөшөө босгож, Вэньшүнь (温顺) хэмээх хүндэт цол өргөв. 1731 онд Найралт төвийн зарлигаар Ёнцинь (勇勤) хэмээх цолоор өргөмжлөв.
Үр хойчис
[засварлах | кодоор засварлах]Хохори нь түүхэнд мэдэгдэж байгаагаар хоёр хатан, зургаан хөвгүүнтэй. Авааль эхнэрийн нэр нь тодорхойгүй хэдий ч, 1588 онд Нурхачи өөрийн охин Нэнжэг Хохорид хатан болгож өгсөнд эсэргүүцэж, цэрэг хөдөлгөж үймээн дэгдээсэн мэдээ түүхэнд бичигдэж үлджээ. Хохоригийн хоёрдахь эхнэр нь Донго гэгэ Нэнжэ (1578-1652) нь Нурхачийн ууган охин юм. Хохори зургаан хөвгүүнтэй байснаас Яшэнтан, Дожили, Яшинга, Хэшуоту, Дулэй гэх таван хөвгүүний нэр түүхэнд бичигдэж үлджээ. Донго гэгээс Дулэй хэмээх ганц хөвгүүн төрсөн.
- Яшэнтан
- Дожили
- Бичгийн түшмэл Кажихай
- Эеэр засагчийн татвар Нинцюэ фэй
- Шэнэрдахун
- Тэргүүн дэсийн хиа Пушань
- Жяньши мужийн бүгдийн дарга Гали
- Тэргүүн дэсийн хиа Пушань
- Бичгийн түшмэл Кажихай
- Заланы занги Яшинга
- шадар цэргийн заланы занги Чаньту
- хошууны бэйс, гутгаар дэсийн гүн Хэшуоту
- гутгаар дэсийн гүн Жэрбэн
- хошууны бэйс, тэргүүн зэргийн гүн Пэнчүнь
- Донго овогт ахайтан, Чэнь инь жүн ван Юньжигийн хатан
- мэйрэний занги, гутгаар дэсийн гүн Зэншоу
- хошууны бэйс, тэргүүн зэргийн гүн Пэнчүнь
- шадар цэргийн захирагч Хэрбэн
- хошууны бэйс Хушэнбу
- дэд дэсийн бо Шиньдали
- хошууны бэйс Чиши
- дэс түшмэл Фуён
- дэд дэсийн нань түшмэл Жулян
- Донго овогт ахайтан, бэйс Юньтангийн хатан
- гутгаар дэсийн гүн Жэрбэн
- хошууны бэйс, дэд дэсийн бо түшмэл Дулэй