Хоёр хайрст цахилдаг

Хоёр хайрст цахилдаг - (Латин: Iris biglumis), (Орос: Касатик двучешуйный)

Ургамлын тайлбар[засварлах | кодоор засварлах]

Өтгөн шигүү үндэс бүхий үндэслэг иштэй, том дэгнүүл үүсгэдэг, 30-40 см өндөр олон наст ургамал. Үндэс орчмоосоо багсайж гарсан навчнууд нь навчныхаа угларганы үлдэгдэлээр нягт хучигдмал байна. Хатуу, хөхөвтөр ногоон шугаман илд юмуу сэлэм хэлбэртэй навч нь ишнээсээ урт байдаг. Хөхөвтөр ягаан өнгийн цэцэгтэй.

Тархалт[засварлах | кодоор засварлах]

Ойт хээр, хээрийн бүсэд өргөн тархсан ургамал. Ул хөрсний ус харьцангуй ойролцоо байдаг булаг, гол мөрөн, нуурын эрэг, мөн эрэг дагасан хужирлаг нуга газраар ургадаг.[1]

Ашигласан материал[засварлах | кодоор засварлах]

  1. [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 101]