Хун Манет
Хун Манет (кхмер. ហ៊ុន ម៉ាណែត; 1977 оны 10-р сарын 20-нд Мемот хотод төрсөн) - камбожийн улстөр, цэргийн зүтгэлтэн, 2018 оноос Камбожийн Эзэн хааны Зэвсэгт хүчний генерал бөгөөд командлагч. 40 орчим жил Камбожийн Ерөнхий сайд байсан Хун Сений том хүү юм. 2023 оны 7-р сарын 26-нд Хун Сен Засгийн газрын тэргүүний албан тушаалаа том хүү Хун Манетад шилжүүлнэ гэж мэдэгдээд 2023 оны 8-р сарын 22-нд хүү Хун Манет-ад шилжүүлжээ.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Манет 1977 оны 10-р сарын 20-нд Кампонгтям мужийн Мемот дүүргийн Ко Тхмар тосгонд Камбож Улсад Улаан кхмерууд төрийн эрх барьж байхад төрсөн ажээ.
Манет бага дунд боловсрол Пномпеньд аваад 1995 онд Камбожийн Хааны Зэвсэгт хүчинд элсэн орсон байна. Мөн тэр ондоо АНУ-ын Вест-Поинт дахь Цэргийн Академид суралцахаа оржээ. 1999 оны 5-р сард тус Цэргийн Академийг тэр жил төгссөн гадаадын долоон курсантны нэг бөгөөд Камбожийн анхны төгсөгч болжээ.
Вест Пойнт сургуулиа төгссөний дараа тэрээр эдийн засгийн бакалаврын зэрэг хамгаалж, Камбожийн хааны армид дэслэгчээр томилогдсон байна. Мөн сүүлд 2002 онд Нью-Йоркийн их сургуульд эдийн засгийн ухааны магистр, 2008 онд Бристолийн Их сургуульд эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан байна.
2008 онд Манет хурандаа цолтой Камбожийн терроризмын эсрэг үндэсний тусгай хүчний командлагчаар томилогдсон юм. 2013 оны зургадугаар сард Камбожийн хааны армийн орлогч командлагч, нэгдсэн цэргийн штабын орлогч даргаар томилогдож дэслэгч генерал цол хүртжээ.
2008-2011 онд Камбож-Тайландын сөргөлдөөний үеэр Хун Манет мөргөлдөөнийг зогсоох хэлэлцээнд чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн Камбожийн Зэвсэгт хүчний шинэчлэлийн үйл явцад оролцож, залуу офицер, цэргүүдэд онцгой анхаарал хандуулдаг байсан гэдэг.
2021 оны 12-р сарын 2-нд Ерөнхий сайд Хун Сен өөрийн орыг залгамжлах шинэ Ерөнхий сайд болох хүүгээ дэмжиж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн.