Jump to content

Хурган шунгуур

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хурган шунгуур

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Шувуу
Баг: Налтан
Овог: Шунгуурынхан
Төрөл: Tachybaptus
Зүйл: T. ruficollis
Латин нэр
Tachybaptus ruficollis
(Pallas, 1764)
Амьдрах бүс.
Амьдрах бүс.
Ижил утгатай нэршил

Podiceps ruficollis


Хурган шунгуур (Tachybaptus ruficollis), нь Шунгуурынхан овгийн усны шувуу юм.

Хурган шунгуур нь шовх үзүүртэй хошуутай жижиг усны шувуу ба биеийн урт 23-29 см юм. Нас бие гүйцсэн шувуу нь зуны улиралд хар бараандуу өнгөтэй, хүзүү, хажуу бөөр нь улаан хүрэн байдаг. Залуу шувуудын энэ хэсэг нь бор сааралдуу байна. Мөн тэдний хошуу нь шар, үзүүр нь хар өнгөтэй.

T. r. capensis Энэтхэгт.

Хурган шунгуурын 9 дэд зүйл бий бөгөөд хэмжээ, өнгө зүсээр нь ялгажээ.

  • T. r. ruficollis Европ, Хойд Африкт.
  • T. r. iraquensis Иран, Ирак.
  • T. r. capensis Африк, Мадагаскар, Шри-Ланк, Энэтхэг.
  • T. r. poggei
  • T. r. philippensis
  • T. r. cotobato
  • T. r. tricolor
  • T. r. volcanorum
  • T. r. collaris


Тэд маш сайн сэлж шумбах ба усан доор загас болон усны элдэв хорхой шавьж хөөн барьж иддэг. Алхаж явахдаа тийм сайнгүй. Голдуу 4-7 өндөг гаргадаг.

 Commons: Tachybaptus ruficollis – Викимедиа зураг, бичлэг, дууны сан