Jump to content

Хутагийн Цогтгэрэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хутагийн Цогтгэрэл (1992 оны 5 сарын 20-нд төрсөн) нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, үндэсний бөхийн улсын начин цолтой бөх.

Улсын наадмын дэвжээнд

[засварлах | кодоор засварлах]
Он Амжилт Бөхийн тоо
2020 АХ-ын 99 жилийн ойн баяр наадамд улсын гарьд Ж.Бат-Эрдэнээр дөрөв, улсын аварга Г.Эрхэмбаяраар тав давж "Монгол улсын начин" цолыг хүртсэн. 512

Аймгийн наадмын дэвжээнд

[засварлах | кодоор засварлах]
Он Амжилт Бөхийн тоо
2013 Булган аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Аймгийн начин" цол хүртсэн. 128
2017 Булган аймгийн баяр наадамд аймгийн заан Б.Түмэндэмбэрэлээр найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. 256
2018 Булган аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн "Өсөх" чимэг нэмсэн. 256

Цэргийн наадмын дэвжээнд

[засварлах | кодоор засварлах]
Он Амжилт Бөхийн тоо
2019 Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Нэмэх" чимэг нэмсэн. 256

Цогтгэрэл 2016 оны Чиндаогийн гран-пригээс мөнгө, Самсуны гран-пригээс хүрэл медаль хүртсэн амжилттай.