Jump to content

Хууль Сахиулахын Их Сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монгол Улсын Хууль Сахиулахын Их Сургууль (товчлол: ХСИС) нь Хууль зүйн яамны харьяанд хууль сахиулах, аюулгүй байдлыг хангах мэргэшсэн боловсон хүчнийг бүх шатны сургалтаар бэлтгэх болон шинжлэх ухааны суурь, хавсарга судалгаа хийх чиг үүрэгтэй, эрдэм шинжилгээ-үйлдвэрлэл-сургалтын хэв шинж бүхий дээд боловсролын, төрийн тусгай чиг үүргийн байгууллага юм.

Тус сургууль нь 1934 онд байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд их, дээд сургуульд тавигддаг шаардлага, шалгуур үзүүүлэлтийг бүрэн хангаж, 2 дахь удаагийн магадлан итгэмжлэлд хамрагдсан, Монгол Улсын төдийгүй бүс нутгийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, өвөрмөц онцлогтой их сургууль билээ.

Үүсгэн байгуулалт

[засварлах | кодоор засварлах]
  • БНМАУ-ын Ардын Сайд нарын зөвлөлийн 1933 оны 8 дугаар тогтоолоор Дотоодыг хамгаалаx газрын дунд сургууль байгуулах шийдвэр гаргажээ.
  • Дотоодыг хамгаалах газрын даргын 1934 оны 687 дугаар тушаалаар “Төв сургууль” байгуулагджээ.
  • Дотоод явдлын яам /ДЯЯ/-ны сайдын 1942 оны 305 тоот тушаалаар “Төв сургууль”-ийг ДЯЯ-ны Хязгаарын ба дотоодын цэргийн нэгдсэн сургууль гэж нэрлэх болжээ.
  • 1951 онд ДЯЯ-ны Хязгаарын ба дотоодын цэргийн нэгдсэн сургууль татан буугджээ.
  • 1952-1964 онд Дотоод явдлын яамны дотоодын цэргийн нэгдсэн сургуулийг татан буулгаснаар ДЯЯ-ны офицер, албан хаагчдыг Зөвлөлт холбоот улс, БНСЧУ-д улсыг аюулаас хамгаалах, цагдан сэргийлэхэд шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэж байжээ.
  • 1965-1974 онд Цэргийн ерөнхий дээд сургуулийн ротын бүрэлдэхүүнд цагдаагийн байгууллагын офицеруудыг бэлтгэх анхны курсийг байгуулжээ.
  • 1974 оны 287 дугаар тогтоолоор НАХЯ-ны харьяанд Цэргийн тусгай дунд сургууль байгуулагджээ.
  • Сайд нарын зөвлөлийн 1982 оны 241 дүгээр тогтоолоор Цэргийн тусгай дунд сургуулийг НАХЯ-ны Цэргийн дээд сургууль болгон өргөтгөн зохион байгуулжээ. Энэ үед Хилийн тэнхим тус сургуулийн харьяанд үйл ажиллагаагаа явуулж байв.
  • 1990 онд НАХЯ татан буугдсантай холбогдуулан тус яамны Улсын цагдан сэргийлэхийн ерөнхий газар /УЦСЕГ/-ыг БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх УЦСЕГ болгон өөрчлөн зохион байгуулахад түүний харьяанд “Дээд сургууль” багтжээ.
  • 1992 онд Цэргийн дээд сургуулийг ЦЕГ-ын харьяанд Цагдаагийн дээд сургууль болгон зохион байгуулжээ.
  • 1994 онд Цагдаагийн дээд сургуулийн Хилийн тэнхимийг Цэргийн их сургуулийн Хилийн факультет болгон өөрчлөн зохион байгуулжээ.
  • Засгийн газрын 2000 оны 17 дугаар тогтоолоор Цагдаагийн дээд сургуулийг Цагдаагийн академи болгон өөрчлөн зохион байгуулжээ.
  • Засгийн газрын 2001 оны 126 дугаар тогтоолоор Хилийн цэргийн удирдах газрын харьяанд Хилийн цэргийн дээд сургууль байгуулагджээ.
  • Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 229 дүгээр тогтоолоор Хилийн цэргийн дээд сургуультай, Цагдаагийн академийг нэгтгэн Дотоод хэргийн их сургууль болгон өргөтгөн зохион байгуулжээ.
  • Засгийн газрын 2012 оны 87 дугаар тогтоолоор Хууль сахиулахын их сургууль /ХСИС/ байгуулагджээ.
  • Хууль зүйн сайдын 2014 оны А/ 95 дугаар тушаалаар “Их сургуулийн туг”-тай болсон.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 125 дугаар зарлигаар тус сургуулийг “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнасан.
  • Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 87 дугаар тогтоолоор Хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд ХСИС-ийн сургалтын хөтөлбөр, агуулга, чанарыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, сургалтын орчныгсайжруулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх зорилгоор Хууль зүйн яамны харьяа хууль зүйн салбарын боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах тогтолцоог боловсронгуй болгох эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг сайжруулах зорилгоор Хууль сахиулахын их сургууль байгуулагдсан.
  • Хууль зүйн сайдын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/166 тоот, мөн 10 дугаар сарын 29-ний өдрийн А/185 тоот тушаалаар ХСИС-ийн дүрэм, бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталсаны дагуу эрх зүйн шинэ орчинд, шинэ бүтэц, зохион байгуулалтаар үйл ажиллагаа явуулж байна.

Бүтэц, зохион байгуулалт

[засварлах | кодоор засварлах]

Үйл ажиллагааны чиглэл

[засварлах | кодоор засварлах]

Эрдэм шинжилгээ, судалгааны чиглэл

[засварлах | кодоор засварлах]
  1. Гамшгийн эрдсэл судлал
  2. Гэмт хэрэг илрүүлэхүй судлал
  3. Гэмт явдал судлал
  4. Хил судлал
  5. Хууль сахиулахын менежмент судлал
  6. Цагдаа судлал
  7. Шинжлэн магадлахуйн ухаан судлал
  8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлал
  9. Эрх зүй

Бэлтгэж буй мэргэжил

[засварлах | кодоор засварлах]
Мэргэжлийн сургалт
      • Цагдаа
      • Цагдаа жолооч
      • Цагдаа, замын хөдөлгөөний зохицуулагч
      • Хилийн албаны харуулын дарга
      • Онцгой байдлын албаны аврагч
      • Онцгой байдлын албаны аврагч, жолооч
      • Онцгой байдлын албаны аврагч, гал сөнөөгч
      • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харуул хамгаалалтын ажилтан
      • Гэрээт харуул хамгаалалтын ажилтан
Бакалаврын сургалт
      • Цагдаа-хууль сахиулах ажил
      • Шүүхийн шийдвэр гүйцэтгэл-хууль сахиулах ажил
      • Онцгой байдал гамшгаас хамгаалах алба
      • Мөрдөх алба-хууль сахиулах ажил
      • Шүүхийн шинжилгээ-хууль сахиулах ажил
      • Шалган нэвтрүүлэх алба-хууль сахиулах ажил
      • Аюулгүй байдал
      • Хилийн алба
Магистрын сургалт
      • Гэмт явдал судлал- эрх зүй
      • Цагдаа судлал
      • Мөрдөх алба
      • Шинжлэн магадлах ухаан
      • Гамшиг судлал
      • Шалган нэвтрүүлэх алба
      • Мэдээллийн аюулгүй байдал
      • Эдийн засгийн аюулгүй байдал
      • Хил судлал
      • Боомтын аюулгүй байдлын алба
      • Хууль сахиулах удирдлага
      • Цагдаагийн стратеги-тактик удирдлага
      • Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн стратеги-тактик удирдлага
      • Онцгой байдлын стратеги-тактик удирдлага
      • Хилийн стратеги-тактик удирдлага

Докторын сургалт

      • Гэмт явдал судлал- эрх зүй
      • Цагдаа судлал
      • Шинжлэн магадлах ухаан
      • Гамшиг судлал
      • Хил судлал
      • Хууль сахиулах удирдлага
  • БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1949 оны 26 дугаар тогтоолоор тус сургууль улсыг батлан хамгаалах хэрэгт үнэнч, эх оронч тэргүүний идэвх зүтгэлтэй олон тооны боловсон хүчнийг сургахад их гавьяа байгуулсныг үнэлэн “БАЙЛДААНЫ УЛААН ТУГ” олгожээ.
  • БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1976 оны 79 дүгээр зарлигаар “БАЙЛДААНЫ УЛААН ТУГ”-тай болгожээ.
  • 1979 онд Монголын Хувьсгалт Зөвлөлтийн Эвлэлийн Төв Хорооны “ЦЭРГИЙН АЛДАР” алтан медалиар шагнагджээ.
  • 1980 онд НАХЯ-ны сайдын тушаалаар “ХҮНДЭТ ЧЕКИСТ” цол, тэмдгээр шагнагджээ.
  • 1984 онд БНМАУ-ын Ардын Их хурлын тэргүүлэгчдийн 139 дүгээр зарлигаар тус сургуулийн 50 жилийн ойг тохиолдуулан “БАЙЛДААНЫ ОДОН”-гоор шагнагджээ.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 125 дугаар зарилгаар “ЦЭРГИЙН БОЛОН БАЙЛДААНЫ ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор шагнагдсан.

Гадаад харилцаа

[засварлах | кодоор засварлах]

Хууль сахиулахын их сургуулийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжлийн өндөр ур чадвартай, онолын мэдлэгтэй, хуулийг нэг мөр сахиулахад мэргэшсэн хууль сахиулагчдыг бэлтгэдэг шилдэг их сургууль болгоход гадаад харилцаа, хамтын ажиллагааны бодлого, зорилтоо чиглүүлэн ажиллаж байна.

Их сургуулийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааныны хэлтэс нь ОХУ-ын Дотоод хэргийн яамны Дорнод Сибирийн дээд сургууль, Буриадын Улсын их сургууль, Томскийн Багшийн их сургууль, БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалахын их сургууль, Канад Улсын Британий колумбын эрх зүйн институт, Тайланд Улсын Онцгой байдлын сургууль, БНСУ-ын Кёонгги их сургууль, Сёжон их сургууль, БНТурк Улсын Үндэсний Цагдаагийн академи, ОХУ-ын Ял эдлүүлэх албаны Эрх зүй, удирдлагын академи, Солонгосын Криминологийн Холбоо, ХБНГУ-ын Макс Планкын институт зэрэг сургалт судалгааны байгууллагуудтай хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг

зурж, хамтран ажиллаж байна. Санамж бичгийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд их сургуулийн албан хаагчдаа гадаад орон болон олон улсын байгууллагын шугамаар зохион байгуулагдсахн мэргэжлийн сургалт, семинар, олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцуулах, гадаад орны ижил төстэй чиг үүрэг бүхий сургалтын байгууллагад айлчилж туршлага судлах зэрэг ажлуудыг авч хэрэгжүүлж байна.

Хууль сахиулах чиг үүрэг бүхий олон улсын байгууллагуудтай харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхээр Цагдаагийн сургуулиудын олон улсын холбоо (INTERPA), Засан хүмүүжүүлэх ба хорих байгууллагын олон улсын холбоо (IСPA), Криминологчдын олон улсын холбоо (IСA), Цагдаагийн байгууллагын дарга нарын олон улсын холбоо (IАСP), Бээжин хотод суугаа гадаад орны хууль саxиулах байгууллагын атташе нарын холбоо (FLECC), Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (OSCE) зэрэг байгууллагуудтай харилцаа тогтоож эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны чиглэлээр хамтарч ажиллаж байна.

Мөн тус хэлтсээс Монгол Улсад суугаа ХБНГУ, АНУ, БНХАУ, БНТУ, ОХУ, Канад, Кувейт, Япон, Франц Улс, БНЧех Улс, БНКазахстан улсын элчин сайдын яамны төлөөлөл болон ХБНГУ-ын Ханнсс Зайделын сан, АНУ-ын Азийн сан, НҮБ-ын Хүн амын сан (UNFPA), Хүүхдийн сан (UNICEF), Ази болон Алс дорнодын Хүрээлэн (UNAFEI), Туркийн олон улсын хамтын ажиллагааны хөгжлийн агентлаг (TICKA), Солонгосын олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA), Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр (UNDP), Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг (JICA), Азийн хөгжлийн банк (ADB) зэрэг олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллан үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд бодлого, төлөвлөлтөө чиглүүлэн ажиллаж байна.