Jump to content

Сургалтын хөтөлбөр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Сургалтын хөтөлбөр бол (өөрөөр Сургалтын хөтөлбөр-төлөвлөгөө гэх нь бий) сургалтын төлөвлөгөөнд орсон хичээлүүдийг тухайн улсын боловсролын болоод олон улсын боловсролын стандарт шалгуурт нийцүүлэн баталсан бөгөөд хичээл тус бүрээр нарийвчилж, тодорхойлсон цогц баримт бичиг юм.

Сургалтын хөтөлбөр нь сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагын зорилго, зорилт, алсын хараанд нийцсэн, сургалтын төлөвлөгөөнд орсон хичээлүүдийн агуулга, судлах зүйлийн хүрээ хязгаар, залгамж холбоо, хичээлийг зохион байгуулах арга, хэлбэр, хичээлийг судалсан үр дүнд олох мэдлэг, ур чадвар, хандлага болон тэрхүү үр дүнг хэрхэн дүгнэх арга аргачлал зэргийг багтаасан цогц баримт бичиг юм.

Сургалтын хөтөлбөр нь тодорхой хичээлийг судлахад шаардлагатай нэгж хичээл тус бүрийн нэрсийг жагсаалтыг багтаасан сургалтын төлөвлөгөө шиг хичээлийн төлөвлөгөөтэй байна.

Их дээд сургуулийн сургалтын төлөвлөгөө нь дөрвөн үндсэн хэсгийг зайлшгүй багтаасан байна. Үүнд.

  • Хичээлийн стандарт
  • Хичээлийн танилцуулга
  • Хичээлийн төлөвлөгөө
  • Хичээлийн арга зүй, аргачлал
  • Хичээлийн хөгжүүлэлт

Суралцахуйн гурвалжин

Сурагч

Сургалтын төлөвлөгөө