Хэвлэл

Хэвлэл бол бичвэр ба дүрсийг хэвлэх тоног төхөөрөмж ашиглан цаасан дээр бэхээр гаргах үйл явц юм. (Англи хэл: Offset Printing) Хэвлэл ашиглаж хэвлэн нийтэлсэн бүтээгдэхүүнийг хэвлэлийн бүтээгдэхүүн болон ерөнхийд нь хэвлэл гэнэ. (Англи хэл: Print media) Монгол хэлнээ хоёр утга нийлмэл болон хоршоо үг, өгүүлбэрт хэрхэн орж байгаагаар л ялгарна.

Нэршил[засварлах | кодоор засварлах]

"Хэвлэл" гэдэг үгийн утга нь 1. Хэвлэн гаргасан ном зохиол, сонин сэтгүүл, 2.Хэвлэн гаргах ажлыг хариуцах газар гэдгийг илэрхийлдэг.

Нийлмэл үгийн утгаар "хэвлэл захиалга, хэвлэлийн алдаа, хэвлэлийн бага хурал, хэвлэлийн нүүр, хэвлэлийн хүн" зэрэг нь хэвлэл холимог утгатай. Өөрөөр хэлбэл "сонин хэвлэл", "ном хэвлэл", "хэвлэн нийтлэл", "хэвлэл мэдээлэл", "хэвлэл мэдээллийн хэрэгсэл", "чөлөөт хэвлэл", "өдөр тутмын хэвлэл" зэрэг нийлмэл болон хоршоо үгээр сэтгүүл зүйн үйл ажиллагааны үр дүнд бий болсон хэвлэлийн бүтээгдэхүүн ба бий болох гэж бүтээгдэхүүний утга зааж байгаа юм.

Нийлмэл үгийн утгаар "хэвлэлийн өрц, хэвлэлийн тоо, хэвлэлийн тэг , хэвлэлийн хуудас, хэвлэлийн газар, хэвлэлийн бар, хэвлэлийн будаг, хэвлэлийн машин, хэвлэлийн цаас" зэрэг нь хэвлэлийн үйл явцын утга зааж байна.

Төрөл ангилал[засварлах | кодоор засварлах]

Хэвлэлийг оффсет хэвлэл, дижитал хэвлэл, халуун даралтат хэвлэл, хотгор гүдгэр хэвлэл, өнгөт ба хар хэвлэл, торон хэвлэл гэх мэтээр ангилдаг. Гөлгөр болон арзгар гадаргуутай зэрэг олон төрлийн цаасыг хэрэглэж болдог. Цаасны гадаргуу нь хэдий чинээ гөлгөр байх тусам хэвлэлийн бүтээгдэхүүний чанар төдий чинээ сайн байдаг байна.

Оффсет хэвлэлийг дотор нь

  • Гүн хэвлэл
  • Өндөр хэвлэл
  • Торгон хэвлэл гэх мэт.

Гүн хэвлэл[засварлах | кодоор засварлах]

Гүн хэвлэлийн цаас нь цэс цилиндрийг дагаж налж маш жижиг товгорууд дээрээс нь будгийг найдвартай авах шаардлагатай болдог тул маш гөлгөр гадаргуутай зөөлөн байх шаардлагатай.

Өндөр хэвлэл[засварлах | кодоор засварлах]

Өндөр хэвлэлд цаас нь тийм их удаан, эдэлгээ даахгүй тул цаасанд түүний бат бөх чанарын хувьд нэг их өндөр шаардлага тавьдаггүй. Маш нарийн растр бүхий зураг хэвлэхэд харин цаасны гадаргуу нь нэлээд гөлгөр байх ёстой.

Торгон хэвлэл[засварлах | кодоор засварлах]

Янз бүрийн бөс даавуу дээр хээ, бичвэр, дүрслэлийг торгоор дарж байгаа учраас  “Торгон хэвлэл” гэж нэрлэдэг байна. Хэвлэл төдийгүй урлагийн шинэ арга барил бөгөөд торгон дээр зурсан хээг тусгай гэрлээр шардаг.

Өнгө[засварлах | кодоор засварлах]

Хэвлэлд гурав, дөрөв, зургаан өнгө ашигладаг бөгөөд тус бүрдээ түлхүүр нэршилтэй.

Хэвлэлийн гурван өнгө RGB[засварлах | кодоор засварлах]

  • R-Red Улаан
  • G-Green Ногоон
  • B-Blue Хөх

Хэвлэлийн дөрвөн өнгө CMYK[засварлах | кодоор засварлах]

Хүний нүдэнд үзэгдэл бүхий л хэвлэлт нь үндсэн 4-н өнгөнөөс бүрддэг.

  • C-Cyan Цэнхэр
  • M-Magenta  Улаавтар ягаан
  • Y-Yellow Шар
  • K-Black (Key) Хар (Түлхүүр өнгө)

Хэвлэлийн цаас[засварлах | кодоор засварлах]

Эрт үед муутуу цаас ашиглаж байсан бол өдгөө энгийн цааснаас, бөс даавуун цаас, чулуун цаас ч ашиглах болжээ.

Өдгөө хэвлэлийн цаас нь олон янз байна.

  • Оффсет
  • Гөлгөр
  • Шохойтой
  • Мат гэх мэт

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

Торгон хэвлэл урлагийн техник[permanent dead link]

Лавлагаа[засварлах | кодоор засварлах]

https://mongoltoli.mn/dictionary/detail/119097

https://mn.wiktionary.org/wiki/%D1%85%D1%8D%D0%B2%D0%BB%D1%8D%D0%BB

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.